Хурдан нэвтрэх:

Шууд агуулга руу шилжих (Alt 1)Шууд хоёр дахь түвшний цэс рүү шилжих (Alt 3)Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Холбоо барих, бүртгүүлэх

Frau vor einem Laptop sitzend Goethe-Institut

Та манай герман хэлний сургалтыг сонирхож эсвэл  дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байна уу? Манай хэлний сургалтын албанд ирж биечлэн зөвлөгөө аваарай.

Даваа - Баасан 10:00-18:00 цаг
(Үдийн цайны завсарлага: 13:00-14:00 цаг) 
Хэрэв та манайд хэлний сургалтанд хамрагдахыг хүсэж байгаа бөгөөд герман хэлний тодорхой мэдлэгтэй бол бид таныг бүртгүүлэхдээ түвшин тогтоох шалгалт өгөх болон бидэнтэй зөвлөн ярилцахыг хүсэж байна. Ингэснээр бид таны герман хэлний түвшинг зөв үнэлэн тогтоож, танд тохирсон курсыг санал болгох боломжтой юм.

Та хэрхэн бүртгүүлэх вэ?
 
Бүртгэлийн явц доорх дарааллын дагуу явагдана:

1. Хүлээн авах
2. Түвшин тогтоох шалгалт (анхлан суралцагчдад хамаарахгүй) / Зөвлөгөө
3. Бүртгэл (Бүртгэлийн хуудас) 4.Төлбөр төлөх (Сурах бичгээ худалдаж авах)
Хэрэв та герман хэлийг тодорхой хэмжээнд эзэмшсэн ба Гёте-Институтэд суралцан, хэлний мэдлэгээ гүнзгийрүүлэхийг хүсэж байвал юун түрүүнд түвшин тогтоох шалгалтыг өгөхийг зөвлөж байна. Шалгалтын төгсгөлд герман хэлний тань мэдлэг аль түвшинд байгааг тодорхойлж, танд тохирох хэлний сургалтыг санал болгох болно.

Лавлах утас: +11 322751
Meingoethe.de хуудсанд шинээр бүртгүүлэх зааврыг эндээс үзнэ үү:
1. Суралцагчид тавих шаардлага
1.1 Монгол дахь Гёте-Институт (цаашид Гёте-Институт гэх)-ийн хэлний сургалтад суралцагч 16 нас хүрсэн байх шаардлагатай. Өсвөр үеийнхэнд зориулсан хэлний сургалтад суралцагч 12 нас хүрсэн байх шаардлагатай.
 
2. Түвшин тогтоох шалгалт
2.1 Гёте-Институт нь герман хэлний мэдлэгтэй, шинээр элсэж буй суралцагчийг тохирох түвшний сургалтанд хамруулах зорилгоор тухайн суралцагчаас түвшин тогтоох шалгалт авна.
2.2 Дараах хүмүүс түвшин тогтоох шалгалт өгөх шаардлагагүй. Үүнд:
  • Эхлэн суралцагчид
  • Сүүлийн нэг жилийн дотор авсан Гёте-Институтийн сертификаттай бол
  • Сүүлийн 6 сарын дотор Гёте-Институтийн хэлний сургалтад хамрагдаж байсныг гэрчлэх тодорхойлолттой бол
2.3 Түвшин тогтоох шалгалт яриа (15 минут орчим), бичгийн хэсгээс (хамгийн ихдээ 50 минут) бүрдэнэ.
 
3. Сургалтын төлбөр, төлбөр төлөх, НӨАТ-ын баримт
3.1 Сургалтанд бүртгүүлэхдээ сургалтын төлбөрийн 50%-ийг төлсөн байх шаардлагатай. Төлбөрийг бэлнээр эсвэл дансаар тушааж болно. Сургалт эхлэх өдөр төлбөрийг 100% Гёте-Институтэд төлсөн байх ёстой.  
3.2 Хэрэв товлосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд сургалтад хамрагдах боломжгүй болох бөгөөд Гёте-Институт энэ тохиолдолд төлбөр тушаахыг шаардах эрхтэй.
3.3 Монгол дахь Гёте-Институт нь ХБНГУ-ын олон улсын соёлын хамтын ажиллагааны, ашгийн бус байгууллагын хувьд татвараас чөлөөлөгддөг тул хэлний сургалтын суралцагчдад НӨАТ-ын баримт олгох эрхгүй болно.

4. Сургалтыг цуцлах, сургалтад суухаас татгалзах, сургалт зохион байгуулагдах боломжгүй болох
4.1 Цуцлах, татгалзах тохиолдолд дараах нөхцөлөөр сургалтын төлбөрөөс суутгана. Үүнд: Сургалт эхлэхээс нэг долоо хоногийн өмнө бол захиргааны зардалд сургалтын төлбөрийн 10%, ажлын 3 өдрийн өмнө бол 30%-ийг суутгана. Сургалтын эхний долоо хоногт багтан татгалзсан тохиолдолд сургалтын төлбөрийн 50%-ийг суутгана. Сургалтын 2 дахь долоо хоног эхэлсэн тохиолдолд сургалтын төлбөрийг буцаан олгох боломжгүй.
4.2  Сургалтаас татгалзах тухайгаа бичгээр мэдэгдэнэ. Цуцлах/татгалзах хугацааг мөрдлөг болгоход Гёте-Институтэд сургалтаас татгалзах тухай бичгээ өгсөн үеийг тооцно.
4.3 Суралцагчийн тоо хэт цөөн тохиолдолд Гёте-Институт тухайн сургалтыг цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд сургалтын төлбөрийг бүрэн буцаан олгоно.
4.4 Суралцагч багшид болон бусад суралцагчдад саад болох, хичээл байнга таслах, хичээлд саад болох бусад үйлдэл хийх, сургалтын тогтсон үйл ажиллагаанд саад учруулбал Гёте-Институт нь сургалтад суух талаар тухайн суралцагчтай хийсэн гэрээг цуцлах эрхтэй. 
4.5 4.4-т заасан шалтгаанаар сургалт эхэлсний дараа сургалтаас гарч байгаа тохиолдолд суугаагүй хичээлийн цагийн төлбөрийг эргүүлэн олгоно. 
 
5. Хувийн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй үед
5.1 Суралцагч хувийн шалтгаанаар цаашид суралцах боломжгүй болсон үед өөр сургалтад түүнийгээ нөхөн сурах эрхгүй болно.
5.2 Суралцагч өвчний улмаас сургалтдаа үргэлжлүүлэн суух боломжгүй болсон тохиолдолд эмчийн тодорхойлолтыг үндэслэн үлдсэн хичээлийн цагийг дараагийн сургалтад гүйцээн суралцах боломжтой.
 
6. Суралцагчийн үүрэг
6.1 Суралцагч нь Гёте-Институтийн сургалтын болон байрны дотоод журмыг дагаж мөрдөх үүрэгтэй.
 
7. Сургалтанд хамрагдсан тухай тодорхойлолт
7.1 Хэлний ерөнхий сургалтанд 70%-иас доошгүй ирцтэй суралцсан тохиолдолд сургалтад хамрагдсан тухай тодорхойлолт олгоно.
 
8. Шалгалт
8.1 Тухайн түвшний сургалт бүрийн төгсгөлд суралцагч нь өөрт тохирох түвшний, Гёте-Институтийн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн хэлний шалгалтыг өгөх боломжтой. Хэлний шалгалтыг заавал өгөх шаардлагагүй. Хэрэв шалгалт өгөх бол тусад нь бүртгүүлэх шаардлагатай. Монгол дахь Гёте-Институтийн суралцагч нь шалгалтын төлбөрөөс хөнгөлөлт эдэлнэ.
 
9. Монгол дахь Гёте-Институтийн хүлээх хариуцлага

9.1 Хичээл цонхлох тохиолдол гарвал Монгол дахь Гёте-Институт суралцагчдад нэн даруй мэдэгдэнэ.
9.2 Зайлшгүй шалтгаанаар, тухайлбал багш өвдсөн тохиолдолд хичээллэх боломжгүй бол тухайн хичээлийг Монгол дахь Гёте-Институтийн гаргасан цагийн хуваариар нөхөж орно.
9.3 Байгалийн гамшиг, осол аваар, нийтийн тээврийн ажилчдын ажил хаялт зэрэг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шалтгаанаар хичээллэх боломжгүй тохиолдолд Монгол дахь Гёте-Институт ороогүй хичээлийг нөхөн орох үүргийг хүлээхгүй болно.
 
10. Мэдээллийн хамгаалал
10.1 Суралцагчтай байгуулсан гэрээг биелүүлэх зорилгоор Гёте-Институт нь зохих хууль журмын хүрээнд суралцагчаас түүний хувийн чанартай мэдээллийг цуглуулж, боловсруулж, хэрэглэнэ.
 
11. Хүчинтэй хугацаа
11.1 Үйлчилгээний ерөнхий нөхцөлийн хүчинтэй хувилбар нь Гёте-Институтийн цахим хаяг болох www.goethe.de/mongolei дээр нийтэлсэн хувилбар болно. Энэ хувилбарыг мөн Гёте-Институтийн өрөө тасалгаануудад харагдахуйц байршуулсан байна. Монгол дахь Гёте-Институтийн цахим хаягт нийтлэгдсэн сургалтын ерөнхий нөхцөл нь өмнө хүчинтэй байсан сургалтын ерөнхий нөхцөлийн бүх хувилбаруудыг орлоно.

2019.10.31-ний байдлаар