Орчуулгыг дэмжих хөтөлбөр
Гёте-Институтийн хэрэгжүүлдэг “Герман ном зохиолыг гадаад хэл рүү хөрвүүлэх” хөтөлбөр нь герман зохиолыг орчуулан хэвлэж буй хэвлэлийн газруудад дэмжлэг үзүүлдэг. Хөтөлбөрийн зорилго нь орчин цагийн утга зохиол, хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн голлох бүтээлүүдийг герман бус хэлт уншигч олны хүртээл болгоход оршино.
Энэхүү хөтөлбөр нь соёлын бодлогын зорилтод чиглэгдсэн бөгөөд гадаад дахь соёл, боловсролын бодлого зохицуулах чухал арга хэрэгсэл юм.
Гёте-Институт нь тухайн бүтээл хэвлэгдэн гарсан даруйд тухайн хэвлэлийн газарт орчуулгын хөлсийн тодорхой хэсгийг нөхөн олгох замаар уг хөтөлбөр хэрэгжинэ. Орчуулгын хөлсийг бүрэн олгох буюу зохиолыг хэвлэх, хянан тохиолдуулах зардал үүнд хамаарахгүй болно.
Энэхүү хөтөлбөр хэрэгжиж буй 40 шахам жилийн хугацаанд нийт 6000 орчим номыг дэлхийн 45 хэл рүү хөрвүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна.
Тусгай хороо нь жилд дөрвөн удаа хуран чуулдаг:
- Хоёрдугаар сарын эхээр: 12-р сарын 1 хүртэл материал хүлээн авна
- Дөрөвдүгээр сарын сүүлч: 3-р сарын 1 хүртэл материал хүлээн авна
- Долдугаар сарын сүүлч: 6-р сарын 1 хүртэл материал хүлээн авна
- Арван нэгдүгээр сарын эхээр: 9-р сарын 15 хүртэл материал хүлээн авна
- Хэвлэлийн компани өргөдөл гаргахад: Германаас бусад орны хэвлэлийн компаниуд өргөдөл гаргах эрхтэй.
- Хэвлэгдсэн зохиол бүтээл: Герман хэлээр ярилцагч улс орнуудад цаасан хэлбэрээр хэвлэгдэн гарсан герман зохиолчдын зохиол бүтээлийг орчуулахад дэмжлэг үзүүлнэ.
- Эх зохиолоос орчуулах: Орчуулгыг зөвхөн герман эх зохиолыг үндэс болгож хийнэ.
- Орчуулга бэлэн болох хугацаа: Орчуулгын дэмжлэг авах гэрээг байгуулах тухайн мөчид хэвлэлтэнд ороогүй байх төслүүд л хөтөлбөрт хамрагдах боломжтой.
- Орчуулгад олгох мөнгөн дэмжлэг: Орчуулгын дэмжих хүрээнд Гёте-Институт нь тухайн хэл дээрх бүтээл хэвлэгдэн бэлэн болмогц орчуулгын хөлсийн тодорхой хувийг холбогдох хэвлэлийн компанид олгоно. Орчуулгын хөлсийг бүрэн олгох аль эсвэл лиценз, хэвлэл, редакцийн хөлс үүнд хамаарахгүй болно.
- Гёте-Институтийг дурдах ба логог ашиглах: Гадны хэвлэлийн газар нь хэвлэлийн газрын тайлбартаа Гёте-Институтийг ивээн тэтгэгчээр нэрлэж, Гёте-Институтийн логог байршуулах үүрэгтэй. Хэрэв энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд мөнгөн дэмжлэгийг үл олгоно.
- Орчуулагчид олгох хөлс: Орчуулгыг дэмжих мөнгөн дэмжлэгийн хэмжээг тогтоохдоо оройтлоо гэхэд орчуулга бэлэн болмогц орчуулагчид олгох хөлсийг л тооцон үзнэ.
- Onleihe үйлчилгээнд зориулсан цахим номын орчуулга: Цахим хэлбэрээр мөн бэлэн болох орчуулгын бүтээлийг Гёте-Институт нь өөрийн Onleihe үйлчилгээнд нэвтрүүлж, уг үйлчилгээнд бүртгүүлсэн хэрэглэгчдийн хүртээл болгох хүсэлтэй. Тиймээс гадны хэвлэлийн компани нь орчуулгаа epub өргөтгөлөөр Гёте-Институтэд өгөх үүрэгтэй болно.
Дэмжлэг авч, монгол хэлнээ орчуулагдсан бүтээлүүд
Эхний хэвлэл: 1976 он
Улаанбаатар: Имплекс хэвлэлийн газар
Орчуулагч: С. Молор-Эрдэнэ
Хэвлэгдсэн он: 2009
Лайпциг: Анаконда хэвлэлийн газар, 2010 он
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Д. Моононцагаан
Хэвлэгдсэн: 2016.09.01
ISBN: 9789997313010
Цюрих: Атриум хэвлэлийн газар, 1961 он
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Б. Баярмаа, Н. Лувсандорж
Хэвлэгдсэн: 2017.09.19
ISBN: 9789997314772
Эрих Кэстнер: "Эмил ба мөрдөгчид"
Цюрих: Атриум хэвлэлийн газар, 1935 он
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Н. Лувсандорж, Ц. Энхмөрөн
Хэвлэгдсэн: 2017.09.20
ISBN: 9789997314451
Волфганг Херндорф: “Чик”
Берлин: Роволт хэвлэлийн газар, 2010 он
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Сортана
Хэвлэгдсэн: 2017
Эхний хэвлэл: 1942.12.07
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Н. Лувсандорж
Хэвлэгдсэн: 2018.04.10
ISBN: 9789997315625
Макс Вебер: "Улс төр мэргэжил болох нь"
Эхний хэвлэл: 1919 он 7-р сар
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: О. Цэрэнчимэд
Хэвлэгдсэн: 2018.04.17
ISBN: 9789997315847
Вольфганг Бройер: "Жазз гармони"
Эхний хэвлэл: 2009.05.30, Advance Music хэвлэлийн газар
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Б. Отгондулам
Хэвлэгдсэн: 2018.04.27
ISBN: 9789997316196
Дийтмар Дат: "Карл Маркс"
Эхний хэвлэл: 2018.03.16
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Др. О.Цэрэнчимэд
Хэвлэгдсэн: 2018.12.01
ISBN: 9789997317025
Эхний хэвлэл: Людвиг хэвлэлийн газар, Мюнхен 2015
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Р. Сүнжидмаа
Хэвлэгдсэн: 2019.02.05
ISBN: 9789997315441
Франц Кафка: "Шүүх ажиллагаа"
Эхний хэвлэл: Die Schmiede, Берлин 1925
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Б. Ундрах
Хэвлэгдсэн: 2019.03.05
ISBN: 9789997315441
Ханс Магнус Энценсбергер: "Тооны чөтгөр"
Эхний хэвлэл: 1997.03.15
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Б. Халиунаа
Хэвлэгдсэн: 2019.04.09
ISBN: 9789997315830
Томас Мелле: "Нуруун дээрх ертөнц"
Эхний хэвлэл: 2009.05.30
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Г. Ариунцэцэг
Хэвлэгдсэн: 2019.05.16
ISBN: 9789997315465
Даниел Кээлманн: "Дэлхийг хэмжсэн нь"
Эхний хэвлэл: 2005, Rowohlt хэвлэлийн газар
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Н. Лувсандорж, Г. Ариунцэцэг
Хэвлэгдсэн: 2019 оны 9-р сар
ISBN: 9789997314116
Эхний хэвлэл: Атриум хэвлэлийн газар, Цюрих,1949
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Б. Ундрах
Хэвлэгдсэн: 2020
ISBN: 978-99973-1-794-0
Томас Манн: "Венец дэх үхэл"
Эхний хэвлэл: Фишер хэвлэлийн газар, Берлин,1913
Улаанбаатар: Монсудар хэвлэлийн газар
Орчуулагч: Б. Ундрах
Хэвлэгдсэн: 2020
ISBN: 978-99973-1-811-4