Хурдан нэвтрэх:
Шууд агуулга руу шилжих (Alt 1)Шууд хоёр дахь түвшний цэс рүү шилжих (Alt 3)Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Зүүн, Зүүн Өмнөд Азийн “Нүүдэл”-ийн тухай хүүрнэхүй

Нүүдэл зураг© Солонгос дахь Гёте-Институт

Төслийн тухай

Зүүн болон Зүүн Өмнөд Азийн 9 Гёте-Институт: Монгол, Хятад, Хонконг, Тайван, Солонгос, Япон, Тайланд, Индонез, Сингапурын кураторууд хамтын бүтээл, харилцан туршлагадаа үндэслэн Урлаг ба “Нүүдэл”-ийн холбоо хамаарлын тухай сэдэвчилсэн бүтээлүүдтэй, кураторуудын хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулна. Төслийн удирдах куратороор Ким Сун Жун , Нанна Хайденрайх нар ажиллаж байна.
 
2018 онд кураторууд маань Берлин, Солонгос хотноо цуврал семинаруудад оролцон, сэдвийн хамаарлыг өөрийн орны жишээн дээр магадлахын сацуу дэвшүүлсэн сэдэвт куратор хүний гүйцэтгэх үүрэг, мөн сэдэвт урлагийн ач холбогдлын тухай ярилцсан байна.
 
2019 онд Бээжин, Улаанбаатар, Хонконг, Куанжүгийн уран бүтээлчид сэдвийн цөм асуултыг эх оронтойгоо холбон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргажээ. Төслийн сэдвийн хүрээнд олон бүтээл төрөн гарсан бөгөөд уг үзэсгэлэнгээр анх удаа олны хүртээл болох юм. Ийнхүү урлагийн олон төрлийн үйл ажиллагааг тухайн улсын түншүүдтэйгээ хамтран зохион байгуулж байна.
 
Үзэсгэлэнгийн зэрэгцээ уран бүтээлч, куратор, мэргэжилтнүүд маань “Зүүн, Зүүн Өмнөд Ази дахь Нүүдэл” сэдвээр хэлэлцүүлэг, яриа өрнүүлнэ.

Төслийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг наадмын зөвлөх куратор Нанна Хайденрайхын удиртгал өгүүллээсуншиж танилцана уу.


Кураторууд


Урлагийн үйл ажиллагаа

Assemblage -“Хятад улс дахь шилжин суурьших” сэдэвт судалгааны төсөл (Хятад, Бээжин) Гэрэл зураг: de Art Center

2019 оны 6 сарын 11-ээс 8 сарын 24
Assemblage -“Хятад улс дахь шилжин суурьших” сэдэвт судалгааны төсөл (Хятад, Бээжин)

Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадам © Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадам

2019 оны 6 сарын 27-ноос 7 сарын 7
Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадам (Монгол, Улаанбаатар)

“Нүүдэл” үргэлжилсээр Гэрэл зураг: Юлия Сарисетиати

2019 оны 10 сар
“Нүүдэл” үргэлжилсээр (Хонг Конг)

Зүүн, Зүүн Өмнөд Азийн “Нүүдэл”-ийн тухай хүүрнэхүй (Солонгос, Kyанжү) Гэрэл зураг: Азийн соёлын төв/ Азийн соёлын институт

2019 оны 11 сарын 22-ноос 2020 оны 3 сарын 31
Зүүн, Зүүн Өмнөд Азийн “Нүүдэл”-ийн тухай хүүрнэхүй (Солонгос, Kyанжү)


Түнш, дэмжигч, спонсорууд

Assemblage -“Хятад улс дахь шилжин суурьших” сэдэвт судалгааны төсөл Соёлын төвтэй хамтрав.

“Cуудал-seat” Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадам 2019 / Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтрав.

Зүүн, Зүүн Өмнөд Азийн “Нүүдлийн” тухай хүүрнэхүй. Азийн Соёлын төв, Азийн Соёлын хүрээлэнтэй хамтрав.

Чень Мэй Яа кураторын Монгол дахь төсөл, Тайванийн Соёлын яамнаас санхүүжүүлсэн.

“Шилжилтийн үеийн өөрчлөлт”- Ази, Европын сангаас замын зардлыг санхүүжүүлсэн (ASEF).