Түнш, дэмжигч

Түнш, дэмжигч Зураг: Goethe-Institut/Loredana La Rocca

Өнөө үед өргөн цар хүрээтэй төслийн хэрэгжилт нь тухайн ажлыг дэмжигч хүмүүс хийгээд аж ахуйн нэгж, байгууллагаас илүүтэй хамаарах болж. Бидний ажилд сан, хувийн хандивлагчдын нэмэлт санхүүжилт нь олон улсын харилцан ойлголцлыг дэмжих онцгой төслүүдийг хэрэгжүүлэх, хариуцлага хүлээх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм.
 
Та бүхэн бидний ажилд спонсор эсвэл дэмжигчийн зүгээс хувь нэмрээ оруулах боломжтой. Жишээ нь, та боловсролын салбарт мэргэжил дээшлүүлэх болон солилцооны хөтөлбөрүүдийг дэмжин герман хэлийг түгээн дэлгэрүүлэх ажилд хувь нэмрээ оруулахыг, эсвэл дуу хөгжим, театр, дүрслэх урлагийн төслөөр дамжуулан соёлын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхийг хүсдэг бол бидэнтэй холбоо тогтооно уу. Хамтын хүчээр бид олон хүнд хүрч, тогтвортой найрсаг харилцааг бэхжүүлж чадна.