PASCH (ПАШ) - санаачилга
Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш

ПАШ-сурагчид герман үг бүхий өнгө өнгийн цаасыг дээш барин камер руу инээмсэглэн харна. © PASCH-net/Anne Essel

ХБНГУ-ыг сонирхох сонирхлыг төрүүлэх, залуусын герман хэл сурах урам зоригийг нэмэгдүүлэх, дэлхий дахиныг холбох  – эдгээр нь “Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш” (ПАШ) санаачилгын зорилго юм.   

Үндсэн зарчим

Дараах 4 зарчим нь ПАШ санаачилгын чиглэлийг тодорхойлно. Үүнд:
  • Боловсролоор дамжуулан хэтийг төлөвлөх
  • Олон хэл эзэмшин хязгаарыг тэлэх
  • Хэл болон боловсрол эзэмших эрх
  • Мөн олон улсын сургалтын нийгэмлэгийн хувиар ирээдүйд тулгарах бэрхшээлийг хамтдаа даван туулах арга замыг олох

Хамтдаа. Суралцах. Дэлхий Даяар!

Гёте-Институт тус санаачилгын хүрээнд герман хэлийг сурах сонирхлыг төрүүлэхэд өргөн цар хүрээнд ажиллаж байна. ПАШ/Фит-сургуулиудад Герман хэлийг сургалтын хөтөлбөрийн урт хугацаанд үндсэн хэсэг болгох нь үүнд хамаарна.

Ийнхүү герман хэлийг гадаад хэл болгон шинээр оруулах эсвэл өргөжүүлэх тал дээр Гёте-Институтийн чадварлаг хичээлийн мэргэжилтэн нар дэлхий даяар сургуулиудад зөвөлгөө өгөн тухайн улсад нь ажиллаж байна. Үүнээс гадна Гёте-Институт хамтран ажилладаг Фит-сургуулиудаа гадаад хэлний хичээлийн орчин үеийн материалаар ханган герман хэлний багш нарт зориулан Гёте-Институт нь заах арга зүй, сургахуйн ухааны мэргэжил дээшлүүлэх сургалт болон хэлний сургалтыг санал болгодог.

Идэвхтэй сайн сурагчид тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдон жил бүр зохион байгуулагддаг ПАШ-хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан сургалтад хамрагдан Герман оронтой биечлэн танилцах боломжтой. Герман хэлний мэдлэгтэй болсноор ажил мэргэжлийн хувьд ямар ирээдүй, хэтийн төлөв бий болохыг олон нийтэд илүү хүртээмжтэй болгох тал дээр Гёте-Институт мөн ажиллаж байна. Тиймээс герман хэл суралцагчдыг Герман улсад их дээд сургуульд суралцах, онол дадлага хосолсон мэргэжилтэн бэлтгэх боловсролд хамрагдахыг уриалж байдаг юм.

ЕБС-ийг төгссөний дараа ч ПАШ санаачилга болон сурагчдын сүлжээ хоорондоо ямагт холбоотой байлгахыг бид эрмэлзэж байна. ПАШ-төгсөгчдийн үйл ажиллагааны хүрээнд Гёте-Институт төгсөгчдийн уулзалт зохион байгуулж тэднийг хоорондоо холбоо тогтоох орчныг бүрдүүлэн өгч байна.
 

Тоо, баримтууд

2008

онд “Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш” санаачилгын хүрээнд хамгийн анхны ПАШ-сургуулиудтай гэрээ байгуулан хамтын ажиллагаа эхэлсэн.

125

улс. Хэрэв Гёте-Институтийн хамтран ажилладаг 700 ЕБС-иудын бүгдэнд нь очиж үзэхийг хүсвэл ийм тооны улсуудаар аялах хэрэгтэй болох нь.

250.000

ПАШ-сурагчид Гёте-Институтийн хамтран ажилладаг ЕБС-иудад герман хэл сурч байна.

18.000

тэтгэлэг. ХБНГУ-д зохион байгуулагддаг ПАШ-хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хэлний сургалтад хамрагдах тэтгэлгийг 2008 оноос хойш дэлхий даяар олгожээ.

ПАШ-ын эргэн тойронд

  • Монгол дахь ПАШ үйл ажиллагаа

    „Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш“ санаачилгын хүрээнд Монголд хэрэгжүүлж буй ПАШ арга хэмжээний талаарх мэдээллийг эндээс авна уу.

    Schüler klatschen im Klassenzimmer die Hände gegeneinander.

  • PASCH-net

    www.pasch-net.de цахим хуудас нь оролцогч байгууллагуудын мэдээлэл болон тэдний дэлхий даяар явуулж буй үйл ажилллагааны талаарх мэдээллийг агуулна. Интерактив газрын зураг дээр ЕБС-иудыг дүрсэлж харуулсан ба багш, сурагчид герман хэлний хичээлд зориулсан сургалтын материал болон тэмцээн уралдааны талаарх мэдээллийг мөн эндээс авах боломжтой.

    Tablet барьж буй хүний харааны өнцөгөөс авсан зураг. Tablet-ын дэлгэц дээр өнгө өнгийн график, зураг бүхий www.pasch-net.de цахим хуудас харагдана. © PASCH-net © PASCH-net

Монгол дахь ПАШ-сургуулиуд

Сургууль бүр дахин давтагдашгүй! Оролцогч сургуулиуд өөрсдийгөө танилцуулж байна.

Холбоо барих

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэн рүү шууд бичээрэй.  

ПАШ-хамтрагч байгууллагууд

ПАШ бол ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яамны санаачилга бөгөөд Хилийн Чанад дахь Ерөнхий Боловсролын Сургуулиудын Асуудал Эрхэлсэн Төв Газар (ZfA), Гёте-Институт, Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD), Соёлын Сайд нарын Зөвлөлийн Багш, Сурагч Солилцооны Алба (PAD) зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

  • PASCH

Манай хуудсыг дагаарай