“Хамтын орчуулга” төсөл нь уран зохиолын орчуулгын салбарт шинэ төрлийн нэгэн сошиал практикийг хэрэгжүүлж үзэх туршилт байлаа.
Азийн орны орчуулагч нар герман зохиолчийн бичсэн романыг өөр өөрийн орны хэл рүү хөрвүүлэхдээ хаалттай цахим орчинд уулзаж, хоорондоо ярилцаж санал солилцох ба зохиолчтой нягт хамтарч ажиллах хэлбэрээр орчуулга дээрээ ажиллалаа. Ингэхдээ цахим хэлбэрээр байрлуулсан номын бичвэр дээр тэмдэг тэмдэглэгээ хийх, оролцож буй орчуулагч нар болон зохиолчид сэтгэгдлээр хоорондоо шууд харилцах, ярилцах зэрэг сошиал харилцаанд хэрэглэгддэг олон төрлийн үйлдэл бүхий цахим номын платформ ашигласан юм.
Хамтын орчуулга төсөлд оролцсон орчуулагч нар орчуулагдаж буй номыг эрхлэн гаргасан германы хэвлэлийн газруудтай хамтарч ажиллахын зэрэгцээ гадаад улс оронд уригдан, “Хамтын орчуулга” төслийн уулзалт хэлэлцүүлэгт оролцсон.
“Мерк Хамтын орчуулга 2018” төслийг Солонгос дахь Гёте-Институт ба Солонгосын Мерк байгууллага хамтран хэрэгжүүлсэн болно.


