Та бодит эх бичвэр, сэтгэгдэлүүд, сурвалжлага болон зар уншиж тус бүр харилцан адилгүй даалгаварууд гүйцэтгэх болно. Та энэ бүхэн хийсвэр эсвэл агуулгын болон хэлний хувьд нилээн хүнд төвөгтэй байсан ч төвөггүй ойлгож далд утга санааг гаргаж чаддаг байна.
Хугацаа: 80 минут
Та богино реферат хэсэгчилэн өөрчилөн бичиж ерөнхий эсвэл утга зохиолтой холбоотой сэдвээс сонгон бүтэц болон хэл найруулгын хувьд сайн уншигчын захидал эсвэл номын шүүмж бичнэ. Даалгаварт ерөнхий хоёр сэдэв, уран зохиолын жагсаалтаас сонгогдсон тус бүрдээ даалгавар бүхий хоёр ном өгөгдсөн байна. Энэ дөрвөн сэдвээс Та аль нэгийг сонгож даалгавраа гүйцэтгэнэ.
Хугацаа: 80 минут
Та ямар мэдээллийн хэрэгслээс мэдээ сурвалжлага болон энгийн хэмнэлээр яригдаж буй албан бус яриа, мэргэжилтэнүүдийн ярилцлага сонсож тус бүр харилцан адилгүй даалгавар гүйцэтгэнэ.
Хугацаа: ойролцоогоор 35 минут
Та даяаршил гэх мэт өргөн хүрээг хамарсан сэдвээр илтэл тавьж тавьсан асуултанд өөрийн үндслэлтэй дэлгэрэнгүй хариулдаг байна. Мөн Та эерэг ба сөрөг талтай ярилцлагад өгөгдсөн сэдвээр ярилцаж өөрийн санаа бодлыг хамгаалан эсрэг сэтгэгдэлд хариу өгч өөрийн байр суурийг харилцан ярилцагчдаа итгүүлэхийг оролдоно.
Хугацаа: ойролцоогоор 15 минут