Багууд төслийн эхний санаагаа
4 дүгээр сарын 30-ныг хүртэл өөрийн орон дахь Гёте-Институтэд ирүүлнэ. Төслийн санааг хүлээж авах хүн: Б. Бэрцэцэг, Bertsetseg.Bumaakhuu@goethe.de
Хараат бус шүүгчдийн бүрэлдэхүүн ирүүлсэн бүх төслөөс 18 хүртэлх төслийн багийг эхний ээлжинд сонгон шалгаруулна. Эдгээр сонгогдсон төслийн багуудад төслөө цаашид хэрэгжүүлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна мэргэжлийн хүн дасгалжуулан дагалдах болно.
2021 оны 9 дүгээр сарын 4-нөөс 5-ны хооронд зохион байгуулагдах
Олон улсын залуу элч төлөөлөгчдийн хоёрдугаар бага хуралд төслийн багууд өөрсдийн төслөө герман хэл дээр танилцуулах бөгөөд эцэст нь өндөр түвшний мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчид
ялагч төслийг тодруулах болно.
Шүүгчдийн бүрэлдэхүүн дараах шалгуураар ирүүлсэн төслүүдийг үнэлнэ. Үүнд:
- Сурагчдад болоод тэдний шууд орчин тойронд гарах ач холбогдол, цаг үетэйгээ нийцсэн байдал
- Төслийн танилцуулгын тодорхой байдал, логик, бүтэц
- Хэрэгжүүлсэн төслийн амьдралд ойр байдал, үр дүнд чиглэгдсэн байдал
- Төслийг баримтжуулсан байдал, түүний хэрэгжүүлэлт