Залилангаас урьдчилан сэргийлэх
Goethe-Institut-ийн сертификат нь хуулиар хамгаалагдсан албан ёсны баримт бичиг юм.
Та сонор сэрэмжтэй байж дараах зүйлсэд анхааралтай хандана уу:
-
Шалгалт зохион байгуулагч байгууллага нь манай албан ёсны шалгалтын төвүүдийн жагсаалтад байгаа эсэхийг шалгаарай.
-
Жинхэнэ Гёте-Сертификат авахын тулд шалгалтаа заавал өөрөө өгөөрэй.
-
Найдвартай байгууллага танаас хэзээ ч Миний Goethe.de-д нэвтрэх мэдээллийг тань асуухгүй.
Дараах амлалтуудад болгоомжтой хандаарай:
-
Ямар нэг байгууллага шалгалт өгсөн ч бай өгөөгүй ч бай “жинхэнэ” Гёте-Сертификат зарж байна гэж сурталчлах.
-
Шалгалтад баталгаатай тэнцүүлнэ гэж амлах.
-
Хэн нэгэн таны өмнөөс шалгалт өгөхийг (үнэ төлбөртэйгээр) санал болгох.
-
Ямар нэг байгууллага төлбөртэйгээр таныг шалгалтад бүртгүүлэхийг санал болгох.
Харамсалтай нь интернет орчин, чат форум, сошиал медиа платформууд болон мессенжер үйлчилгээнүүдэд Гёте-Сертификаттай болгоно гэх залилангийн оролдлого нэлээд байдаг.
Хуурамч гэрчилгээ ашигласнаар та эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй.
Иймд сэжигтэй тохиолдол бүрийг pruefungen@goethe.de хаягаар мэдэгдэнэ үү.
Бид бүх мэдээллийг нягтлан шалгадаг.
Хуурамч Гёте-Сертификат санал болгодог хууль бус үйл ажиллагаатай тэмцэх болон өөрсдийн эрхийг хамгаалахын тулд бид эрүүгийн хэрэг үүсгүүлэх эрхтэй. Үүнд барааны тэмдгийн (§§ 143, 143a MarkenG) эрх зөрчих болон бичиг баримт хуурамчаар үйлдэх (§ 267 StGB) зэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүн хамаарч болно.
Элчин сайдын яам, төрийн байгууллага болон бусад байгууллагуудад зориулсан мэдээлэл:
Та ирүүлсэн сертификат жинхэнэ эсэхэд эргэлзэж байна уу? Энэхүү хуудсаар тухайн Гёте-Сертификатны жинхэнэ эсэхийг шалгах боломжтой: