Шалгалтын бэлтгэл
Goethe-Zertifikat B1
Энэхүү хуудсанд В1 шалгалтын Сонсох, Унших, Бичих болон Ярих хэсгүүдэд зориулсан дасгалын үнэгүй материалуудыг олох боломжтой. Дасгал сорилууд нь бодит шалгалтын бүтэцтэй адил боловсруулагдсан. Шалгалтыг гүйцэтгээд, хэр бэлтгэлтэй байгаагаа мэдэж аваарай.
Цаасан эсвэл дижитал хэлбэрээр ажиллах нь таны сонголт. Хэвлэж ашиглах боломжтой хувилбаруудаас гадна шалгалтад бэлдэх онлайн материалыг (хүртээмжит байдлын гэрчилгээтэй) эндээс аваарай.
Goethe-Zertifikat В1 шалгалт нь насанд хүрэгчид болон өсвөр үеийнхэнд зориулсан хоёр хувилбартай. Шалгалт бүрт тохирсон, бэлдэх материалыг бид санал болгож байна.
В1 Насанд хүрэгчдэд зориулсан
Шалгалтыг туршиж үзмээр байна уу? „Prüfungstraining“ нэртэй PDF файлыг нээж, „Kandidatenblätter“ гарчиг дор байгаа даалгавруудыг хэвлэж аваарай. Цагаа өгөгдсөн хугацааны дагуу тохируулаад шалгалтаа ажиллаарай. Сонсох хэсэгт аудио файлыг ашиглана уу. Ярих хэсгийг аль болох хамтрагчтай харилцан ярьж буй мэт гүйцэтгээрэй. Дараа нь хариултуудаа PDF файлд байх зөв хариунуудтай тулгаж шалгана уу. Видеогоор Ярих хэсгийн жишээ үзээрэй.
Энд бие даан хийх, шалгалтад бэлдэх жишээнүүд бий:
Тусгай хэрэгцээт шалгуулагчид зориулсан бэлтгэл (дижитал)
Энд та бэлтгэлээ шууд онлайнаар эхэлж, шалгалтад бэлдэх материалуудыг сонгон үзэж болно. Систем таны хариулт зөв эсэхийг автоматаар харуулна.
Тусгай хэрэгцээт шалгуулагчид энэ материалуудаар шалгалтдаа бэлдэж болно. Шалгалтаа хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн ямар хэлбэрээр өгөхийг тань бид тантай дуртайяа зөвлөлдөх болно.
В1, Өсвөр үеийнхэнд зориулсан
Шалгалтыг туршиж үзмээр байна уу? „Prüfungstraining“ нэртэй PDF файлыг нээж, „Kandidatenblätter“ гарчиг дор байгаа даалгавруудыг хэвлэж аваарай. Цагаа өгөгдсөн хугацааны дагуу тохируулаад шалгалтаа ажиллаарай. Сонсох хэсэгт аудио файлыг ашиглана уу. Ярих хэсгийг аль болох хамтрагчтай харилцан ярьж буй мэт гүйцэтгээрэй. Дараа нь хариултуудаа PDF файлд байх зөв хариунуудтай тулгаж шалгана уу. Видеогоор Ярих хэсгийн жишээ үзээрэй.
Энд бусдаас хамааралгүй бие даан гүйцэтгэх жишээ даалгаврууд бий: