TestDaF

TestDaF Foto: Goethe-Institut/Sonja Tobias

Хэрэв та ... хүсвэл

  • ХБНГУ-д суралцах, судалгаа хийх эсвэл ажиллахыг
  • ХБНГУ-ын бүх их, дээд сургуульд хүлээн зөвшөөрөгдсөн хэлний шалгалт өгөхийг
  • судалгааны байгууллага болон ажил олгогчид өөрийн герман хэлний мэдлэгээ нотлохыг

TestDaF нь ахисан түвшний хэлний шалгалт юм. Уг шалгалт нь зургаан түвшин бүхий Европын хэлний нэгдсэн стандартын (ЕХНС) В2 болон С1 түвшинг багтаасан байна.

Та TestDaF шалгалтын дөрвөн хэсэгт тус бүрт 4-р түвшний үнэлгээ авч тэнцсэн тохиолдолд сертификат нь германы их, дээд сургуулиудад бараг бүх мэргэжлээр суралцахад шаардагдах хэлний мэдлэгийг баталгаажуулдаг.

TestDaF хэлний шалгалт нь мөн шинжлэх ухааны төсөл болон эрдэм шинжилгээний ажил эрхлэхэд тань шаардагдах герман хэлний мэдлэгийг гэрчлэх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат юм.

Шалгалтад мэргэжлийн мэдлэг шаардагдахгүй.

Дэлхий дахинаа төлөөлөлтэй

TestDaF шалгалтыг албан ёсны зөвшөөрөлтэй шалгалтын төвүүдэд өгөх боломжтой. Одоогоор TestDaF шалгалтыг 450 орчим шалгалтын төв авч байна. Герман болон олон улс дахь шалгалтын төвүүдийн мэдээллийг доорхи холбоосоор аваарай::

Шалгалтанд бэлдэх

Дасгалын материал

TestDaF шалгалтад бэлдэхэд тань - хоёр иж бүрэн TestDaF загвар шалгалт туслах болно.

Дасгалын материал

TestDaF шалгалтад бэлдэхэд тань - хоёр иж бүрэн TestDaF загвар шалгалт туслах болно.

Дэлгэрэнгүй мэдээллүүд

Уг шалгалтанд тавигдах шаардлага, агуулга болон TestDaF шалгалттай холбоотой бусад мэдээллийг доорх холбоосоор авна уу.