Марксын үзэл баримтлал дэлгэцнээ амилахуйд
Кино урлаг дахь Марксизм

Раул Пекийн бүтээл “Идэр залуу Карл Маркс” (2017) хэсгээс
Найруулагч Раул Пекийн бүтээл “Идэр залуу Карл Маркс” (2017) | Гэрэл зураг (хэсэгчилсэн): © picture alliance / Jens Trenkler / dpa

Марксизм өнөө хүртэл хуучирсангүй. Тус үзэл санаа сүүлийн 120 жилийн туршид олон шинэ кинонуудад тусгалаа олж, үзэгчдийн хүртээл болсоор байна

Кино урлаг үүсэн бий болсон тэр цагаас уран бүтээлч, найруулагчид Марксизмын үзэл санаа, онолыг уран бүтээлээрээ дамжуулан түгээн дэлгэрүүлж байв. Ялангуяа Октябрын хувьсгал, Оросын иргэний дайны үеийг өгүүлэх 1920-иод оны Зөвлөлтийн үеийн бүтээлүүдэд марксизмын үзэл санаа нэвт шингэсэн байдагт гайхах зүйлгүй юм. Тухайн үеийн дэлгэцийн уран бүтээлүүдийг дөнгөж бүрэлдэн тогтоод буй Зөвлөлт засгийн баримталж буй Марксист үзэл санаанд суурилсан философи, хувьсгалын зорилтыг үзэгчдэд ухуулан сурталчлах таниулах зорилгоор бүтээж байв. Коммунист намын тунхаглалыг уншиж чадахгүй хэн боловч хувьсгалын үзэл санааг дэлгэцээр дамжуулан ойлгох учиртай байв.

Гэвч өнөөг хүртэл марксизмын үзэл санаа кино урлагт нөлөөлсөөр байна. Карл Марксыг түүхэн хүний үүднээс харуулсан цөөнгүй бүтээлүүд, тухайлбал саяхан үзэгчдийн хүртээл болсон найруулагч Раул Пекийн “Идэр залуу Карл Маркс” бүтээл төдийгүй кино урлагт ангийн болон эрх чөлөөний тэмцэл, колоничлолын эсрэг хөдөлгөөн, хөндийрсөн байдал, дайн болон хувьсгалын сэдэв бүхий бүхэл бүтэн салбар бүрэлдэн бий болжээ. Үүнд Марксыг зөвхөн хувь хүний үүднээс дүрслэх бус харин түүний үзэл санааг тусгасан буюу тухайн цаг үед хэрхэн илэрч буйг харуулсан бүтээлүүд үүнд хамаарна. Кино урлагийн түүхэн 120 жилийн хугацаанд бүтээгдсэн дараах 12 уран бүтээл Карл Маркс болон түүний үзэл санаатай салшгүй холбоотой билээ.

• Дэйвид Уорк Гриффит “Үл хүлцэхүй” (1916)
Америк найруулагч Дэйвид Уорк Гриффитийн тус бүтээлээрээ хүн төрөлхтөний үл хүлцэх, догшин түрэмгий авир 4 өөр түүхэн цаг хугацаанд хэрхэн илэрч буйг өгүүлжээ. Тухайлбал Вавилоны мөхөл, Есүс болон Паризечууд (эртний еврейчүүд)-ын тэмцэл, Варфоломейн шөнө мөн түүнчлэн орчин цагийн үйл явдлыг харуулжээ. Ингэхдээ тэдгээр үйл явдлыг өөр хооронд нь эсрэгцүүлсэн аж. Найруулагч мөнхийн (ангийн) зөрчил тэмцэл жишээлбэл ажил хаялт зарласан тээрэмчид болоод төрийн эрх баригчдын хооронд хэрхэн илэрч байгааг дүрслэн өгүүлжээ. Гэрэл зураг (хэсэгчилсэн): © picture alliance / United Archives/WHA
Дэйвид Уорк Гриффит “Үл хүлцэхүй” (1916)
Америк найруулагч Дэйвид Уорк Гриффитийн тус бүтээлээрээ хүн төрөлхтөний үл хүлцэх, догшин түрэмгий авир 4 өөр түүхэн цаг хугацаанд хэрхэн илэрч буйг өгүүлжээ. Тухайлбал Вавилоны мөхөл, Есүс болон Паризечууд (эртний еврейчүүд)-ын тэмцэл, Варфоломейн шөнө мөн түүнчлэн орчин цагийн үйл явдлыг харуулжээ. Ингэхдээ тэдгээр үйл явдлыг өөр хооронд нь эсрэгцүүлсэн аж. Найруулагч мөнхийн (ангийн) зөрчил тэмцэл жишээлбэл ажил хаялт зарласан тээрэмчид болоод төрийн эрх баригчдын хооронд хэрхэн илэрч байгааг дүрслэн өгүүлжээ.
• Сергей Эйзенштейн “Байлдааны хөлөг онгоц Потёмкин” (1925)
Кино урлагийн түүхийн эхэн үед хамаарагдах хэд хэдэн сонгодог бүтээлүүд коммунист засаглалын суртал ухуулгын шинжтэй байв. Орос найруулагч Дзига Вертов, Сергей Эйзенштейн нар кино хэмээх урлагийн шинэ салбарын ер бусын онцгой байдалд татагдан, кино театр гэдэг чухамдаа хувьсгалын нэгэн арга хэрэгсэл гэдгийг ухаарчээ. “Байлдааны хөлөг онгоц Потёмкин” хэмээх дуугүй кино нь 1905 онд өрнөсөн хувьсгалын үйл хэргийг дарга нарыгаа эсэргүүцсэн далайчдын үймээн самуунаар харуулжээ. Байлдааны усан онгоцны багийнхан Хаант Оросын үнэнч офицерын эсрэг босож буй энэхүү үйл явдал улс орныг бүхэлд нь хамрах зөрчлийн эхлэл болдог. Тус киног 1905 оны 6-р сард Потёмкин нэрт тэнгисийн цэргийн хөлөг онгоц дээр болсон бодит үйл явдалд тулгуурлажээ. Бослого гаргагчид нүүрсний нөөц дууссан тул тэмцлээ үргэлжлүүлж чадалгүй бууж өгөх хэрэгтэй болжээ. Гэрэл зураг (хэсэгчилсэн): © picture alliance / United Archives
Сергей Эйзенштейн “Байлдааны хөлөг онгоц Потёмкин” (1925)
Кино урлагийн түүхийн эхэн үед хамаарагдах хэд хэдэн сонгодог бүтээлүүд коммунист засаглалын суртал ухуулгын шинжтэй байв. Орос найруулагч Дзига Вертов, Сергей Эйзенштейн нар кино хэмээх урлагийн шинэ салбарын ер бусын онцгой байдалд татагдан, кино театр гэдэг чухамдаа хувьсгалын нэгэн арга хэрэгсэл гэдгийг ухаарчээ. “Байлдааны хөлөг онгоц Потёмкин” хэмээх дуугүй кино нь 1905 онд өрнөсөн хувьсгалын үйл хэргийг дарга нарыгаа эсэргүүцсэн далайчдын үймээн самуунаар харуулжээ. Байлдааны усан онгоцны багийнхан Хаант Оросын үнэнч офицерын эсрэг босож буй энэхүү үйл явдал улс орныг бүхэлд нь хамрах зөрчлийн эхлэл болдог. Тус киног 1905 оны 6-р сард Потёмкин нэрт тэнгисийн цэргийн хөлөг онгоц дээр болсон бодит үйл явдалд тулгуурлажээ. Бослого гаргагчид нүүрсний нөөц дууссан тул тэмцлээ үргэлжлүүлж чадалгүй бууж өгөх хэрэгтэй болжээ.
• Дзига Вертов “Камертай эр” (1929)
Коммунист орнуудад урлагийг үзэл суртлын шалтгаанаас болж  хийсвэрлэл, гоо зүйн үзлийг бүхий л талаар социалист реализмтай холбож үзэх нь бий. Камертай эр хэмээх өрнүүн үйл явдалтай, уран яруу баримтат кино нь өдөр тутмын ажил хөдөлмөр, амралт чөлөөт цагийг сүлэн харуулсан дүрслэлийн цогцлол гэлтэй. Дзига Вертов нийгмийн бодит байдал, социалист идеал дүр зургийг уран яруу хослуулан дэлгэцнээ буулгажээ. 1917 оны Октябрийн хувьсгалын үр дүнд эзэмшил газрыг улсын хөрөнгө болгон хурааж, аж үйлдвэрийн төрийн мэдэлд оруулан, марксизмд тулгуурласан төрийн бодлого барих болсон зэрэг ард түмний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн асар хурдацтай олон эрс өөрчлөлт нийгэмд өрнөсөн нь киноны үйл явцад ч тусгалаа олжээ. Гэрэл зураг (хэсэгчилсэн): „Камертай эр“ / © Dziga Vertov
Дзига Вертов “Камертай эр” (1929)
Коммунист орнуудад урлагийг үзэл суртлын шалтгаанаас болж хийсвэрлэл, гоо зүйн үзлийг бүхий л талаар социалист реализмтай холбож үзэх нь бий. Камертай эр хэмээх өрнүүн үйл явдалтай, уран яруу баримтат кино нь өдөр тутмын ажил хөдөлмөр, амралт чөлөөт цагийг сүлэн харуулсан дүрслэлийн цогцлол гэлтэй. Дзига Вертов нийгмийн бодит байдал, социалист идеал дүр зургийг уран яруу хослуулан дэлгэцнээ буулгажээ. 1917 оны Октябрийн хувьсгалын үр дүнд эзэмшил газрыг улсын хөрөнгө болгон хурааж, аж үйлдвэрийн төрийн мэдэлд оруулан, марксизмд тулгуурласан төрийн бодлого барих болсон зэрэг ард түмний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн асар хурдацтай олон эрс өөрчлөлт нийгэмд өрнөсөн нь киноны үйл явцад ч тусгалаа олжээ.
• Чарли Чаплин “Орчин үе” (1936)
Чарли Чаплины бага нас ядуу тарчиг өнгөрчээ. Хулсан таяг тулсан эрийн дүрээр америк жүжигчин, найруулагч маань үргэлж л ядуу буурай буюу өмчлөх эрхээ хасуулсан ард иргэдийн талд ямагт зогсдог байв. Тэрээр Капиталист үйлдвэрлэлийн дүнд бий болсон нийгмийн тэгш бус замбараагүй байдлыг тодотгон дүрсэлдэг байв. 1936 онд үзэгчдийн хүртээл болсон “Орчин үе” бүтээлд 1929 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараах үеийн ажилгүйдэл газар авч, “фордизм” капиталист шинжтэй болсон үеийг харуулсан, Чаплины хамгийн алдартай дүр болох тэнүүлчин эрийн туулж буй хүнд бэрх амьдралын тухай өгүүлдэг. Киноны хамгийн алдартай хэсэг болох тэнүүлч эр туузан дамжуулах шугамаар дамжсаар асар том механизмд нэвтрэн орж буй хэсэг нь Марксын дэвшүүлсэн “хөдөлмөр завших” гэсэн санааг тун энгийн бөгөөд зугаатай байдлаар харуулж чадсан нь ховор тохиолдол юм. Гэрэл зураг (хэсэгчилсэн): © picture alliance / Everett Collection
Чарли Чаплин “Орчин үе” (1936)
Чарли Чаплины бага нас ядуу тарчиг өнгөрчээ. Хулсан таяг тулсан эрийн дүрээр америк жүжигчин, найруулагч маань үргэлж л ядуу буурай буюу өмчлөх эрхээ хасуулсан ард иргэдийн талд ямагт зогсдог байв. Тэрээр Капиталист үйлдвэрлэлийн дүнд бий болсон нийгмийн тэгш бус замбараагүй байдлыг тодотгон дүрсэлдэг байв. 1936 онд үзэгчдийн хүртээл болсон “Орчин үе” бүтээлд 1929 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараах үеийн ажилгүйдэл газар авч, “фордизм” капиталист шинжтэй болсон үеийг харуулсан, Чаплины хамгийн алдартай дүр болох тэнүүлчин эрийн туулж буй хүнд бэрх амьдралын тухай өгүүлдэг. Киноны хамгийн алдартай хэсэг болох тэнүүлч эр туузан дамжуулах шугамаар дамжсаар асар том механизмд нэвтрэн орж буй хэсэг нь Марксын дэвшүүлсэн “хөдөлмөр завших” гэсэн санааг тун энгийн бөгөөд зугаатай байдлаар харуулж чадсан нь ховор тохиолдол юм.
• Витторио Де Сика “Дугуйны хулгайчид” (1948)
Бенито Муссолинигийн Италид тогтоосон фашист засаглалын дүнд 1940-өөд оны дунд үед италийн урлагийн неорализм бүрэлдэн бий болсон юм. Уран зохиолч, найруулагчид яруу найргийн реализм, марксизмаас санаа авч дайны хөлд сүйдсэн европ дахь бодит амьдралыг бодитоор дүрслэн үзүүлэхийг зорьж байв. Витторио Де Сикагийн “Дугуйны хулгайчид” энэ хөдөлгөөний нэгэн жишээ юм. Гэр бүлээ тэжээхийн тулд нэгэн эр өдрөөр цалинждаг ажил хийнэ. Тэрээр арай гэж зурагт хуудас наах ажил олтол унадаг дугуйгаа хулгайд алдчихна. Үүнээс болж өнөөх эр өөрөө хулгайч болж балагт унах нь тэр. Де Сикас энэхүү бүтээлээрээ ядуу зүдүү иргэдийг өөр хооронд нь хагаралдуулж байдаг хэрнээ эв нэгдлийг тунхагладаг өршөөлгүй капиталист нийгмийн асуудлыг хөнджээ. Гэрэл зураг (хэсэгчилсэн): © picture alliance / Everett Collection
Витторио Де Сика “Дугуйны хулгайчид” (1948)
Бенито Муссолинигийн Италид тогтоосон фашист засаглалын дүнд 1940-өөд оны дунд үед италийн урлагийн неорализм бүрэлдэн бий болсон юм. Уран зохиолч, найруулагчид яруу найргийн реализм, марксизмаас санаа авч дайны хөлд сүйдсэн европ дахь бодит амьдралыг бодитоор дүрслэн үзүүлэхийг зорьж байв. Витторио Де Сикагийн “Дугуйны хулгайчид” энэ хөдөлгөөний нэгэн жишээ юм. Гэр бүлээ тэжээхийн тулд нэгэн эр өдрөөр цалинждаг ажил хийнэ. Тэрээр арай гэж зурагт хуудас наах ажил олтол унадаг дугуйгаа хулгайд алдчихна. Үүнээс болж өнөөх эр өөрөө хулгайч болж балагт унах нь тэр. Де Сикас энэхүү бүтээлээрээ ядуу зүдүү иргэдийг өөр хооронд нь хагаралдуулж байдаг хэрнээ эв нэгдлийг тунхагладаг өршөөлгүй капиталист нийгмийн асуудлыг хөнджээ.
• Херберт Биберман “Дэлхийн давс” (1954)
Маккартигийн гэх коммунизмын эсрэг хатуу тэмцэж байсан үед америкийн төрийг шүүмжилсэн бүхий л зүйлсийг урван тэрслэх үйл ажиллагаа хэмээн үзэж байв. Америк кино зохиолч, найруулагч Херберт Биберман “Америк бус үйл ажиллагаан хороо” гэгчид мэдүүлэг өгөхөөс татгалзаж үүнийхээ төлөө шийтгэл амсдаг байсан байсан Холливууд 10 гэх бүлэгт багтдаг байлаа. Дэлхийн давс хэмээх бүтээл 1951 онд Нью Мексикийн “Эмпайр Цинк” хэмээх компанид болсон бодит ажил хаялт дээр тулгуурласан юм. Италийн неорализм хэв маягтай тус кино нь мексик гаралтай ихэнх ажилчдын амьдралын нөхцөл байдал төдийгүй тэдний хоёр нүүр гаргаж байгаад шүүмжлэлтэй ханджээ. Гол дүр болох Рамон хүний тэгш эрх байдлын төлөө тэмцэх атлаа өөрийн эхнэр Эсперанцдаа нийгмийн шаар шавхруу шиг л хандах аж. Коммунист тунхаг бичигт Марксын өгүүлсэн “Хувьсгал эмэгтэйчүүдийн гарт ч мөн оршдог” гэдгийг Биберман тодотгон харуулжээ. Гэрэл зураг (хэсэгчилсэн): Киноны хэв маяг „Дэлхийн давс“ © Herbert Biberman
Херберт Биберман “Дэлхийн давс” (1954)
Маккартигийн гэх коммунизмын эсрэг хатуу тэмцэж байсан үед америкийн төрийг шүүмжилсэн бүхий л зүйлсийг урван тэрслэх үйл ажиллагаа хэмээн үзэж байв. Америк кино зохиолч, найруулагч Херберт Биберман “Америк бус үйл ажиллагаан хороо” гэгчид мэдүүлэг өгөхөөс татгалзаж үүнийхээ төлөө шийтгэл амсдаг байсан байсан Холливууд 10 гэх бүлэгт багтдаг байлаа. Дэлхийн давс хэмээх бүтээл 1951 онд Нью Мексикийн “Эмпайр Цинк” хэмээх компанид болсон бодит ажил хаялт дээр тулгуурласан юм. Италийн неорализм хэв маягтай тус кино нь мексик гаралтай ихэнх ажилчдын амьдралын нөхцөл байдал төдийгүй тэдний хоёр нүүр гаргаж байгаад шүүмжлэлтэй ханджээ. Гол дүр болох Рамон хүний тэгш эрх байдлын төлөө тэмцэх атлаа өөрийн эхнэр Эсперанцдаа нийгмийн шаар шавхруу шиг л хандах аж. Коммунист тунхаг бичигт Марксын өгүүлсэн “Хувьсгал эмэгтэйчүүдийн гарт ч мөн оршдог” гэдгийг Биберман тодотгон харуулжээ.
• Жилло Понтекорво  “Алжирын төлөөх тулаан” (1966)
Америк кино шүүмжлэгч Паулине Каел нь итали найруулагч Жилло Понтекорвог “марксист яруу найрагч” хэмээсэн буй. “Алжирын төлөөх тулаан” бүтээлд 1954-1962 онд  францын колоничлогчдын колончлогчдын эсрэг хийсэн алжирчуудын чөлөөлөх тулааныг өгүүлжээ. Понтекорво нь марксист-националист чөлөөлөх фронт хэрхэн францын армийн эсрэг тэмцэж байгааг дүрслэн үзүүлсэн ба чингэхдээ талуудын харгислалыг зориуд онцлон харуулжээ. Үйл явдлыг бодитоор дүрслэх энэхүү оролдлого нь италийн неорализмаас эхтэй. Гэрэл зураг (хэсэгчилсэн): © picture alliance / Everett Collection
Жилло Понтекорво “Алжирын төлөөх тулаан” (1966)
Америк кино шүүмжлэгч Паулине Каел нь итали найруулагч Жилло Понтекорвог “марксист яруу найрагч” хэмээсэн буй. “Алжирын төлөөх тулаан” бүтээлд 1954-1962 онд францын колоничлогчдын колончлогчдын эсрэг хийсэн алжирчуудын чөлөөлөх тулааныг өгүүлжээ. Понтекорво нь марксист-националист чөлөөлөх фронт хэрхэн францын армийн эсрэг тэмцэж байгааг дүрслэн үзүүлсэн ба чингэхдээ талуудын харгислалыг зориуд онцлон харуулжээ. Үйл явдлыг бодитоор дүрслэх энэхүү оролдлого нь италийн неорализмаас эхтэй.
• Пьер Паоло Пазолини “Гахайн хороо” (1969)
Ижил хүйстэн, католик марксист гээд л итали найруулагч Пьер Паоло Пазолини хуй салхи шиг л хувирамтгай этгээд байлаа. Түүний тэрээр сүм хийд болоод капитализм, орчин үеийн ёс суртахуун зэргийн эсрэг тууштай тэмцдэг байсан нь эцэстээ түүний дэмжигчид өөрийнх эсрэг босоход хүргэжээ. “Гахайн хороо” бүтээлд хоёр өөр түүхийн тухай өгүүлдэг. Библи дээр өгүүлдэг шиг л цөл газар нэгэн залуу эр хүний махаар хооллогч хувьсгалт бүлэглэлийг үндсэлдэг. Харин удаах түүх нь 1960-аад онд Германд Национал-социалист үзэлтнүүдийн өдөөсөн гэмт хэрэг болон түүний үр дагаврын тухай өгүүлдэг. Пазолини хөрөнгөтний нийгмийг нураахын тулд байж болох бүхий л зэмсгийг ашиглан эрс шийдэмгий зогсож байлаа. Тэрээр хувьсгалын үйл хэрэг нуран унаж буйг дэлгэцнээ харуулж үзэгчдэд “цочрол” өгөх зорилгыг агуулсан байж мэднэ. Гэрэл зураг (хэсэгчилсэн): Киноны хэв маяг „Гахайн хороо“ © Pier Paolo Pasolini
Пьер Паоло Пазолини “Гахайн хороо” (1969)
Ижил хүйстэн, католик марксист гээд л итали найруулагч Пьер Паоло Пазолини хуй салхи шиг л хувирамтгай этгээд байлаа. Түүний тэрээр сүм хийд болоод капитализм, орчин үеийн ёс суртахуун зэргийн эсрэг тууштай тэмцдэг байсан нь эцэстээ түүний дэмжигчид өөрийнх эсрэг босоход хүргэжээ. “Гахайн хороо” бүтээлд хоёр өөр түүхийн тухай өгүүлдэг. Библи дээр өгүүлдэг шиг л цөл газар нэгэн залуу эр хүний махаар хооллогч хувьсгалт бүлэглэлийг үндсэлдэг. Харин удаах түүх нь 1960-аад онд Германд Национал-социалист үзэлтнүүдийн өдөөсөн гэмт хэрэг болон түүний үр дагаврын тухай өгүүлдэг. Пазолини хөрөнгөтний нийгмийг нураахын тулд байж болох бүхий л зэмсгийг ашиглан эрс шийдэмгий зогсож байлаа. Тэрээр хувьсгалын үйл хэрэг нуран унаж буйг дэлгэцнээ харуулж үзэгчдэд “цочрол” өгөх зорилгыг агуулсан байж мэднэ.
• Жан Люк Годар „Бүх зүйл зүв зүгээр” (1972)
1968 онд өрнөсөн оюутны болон иргэний эрхийн төлөөх хөдөлгөөний үед франц-швейцар найруулагч, кино зохиолч Жан Люк Годар “Зига Вертов” хэмээх уран бүтээлчдийн нэгдлийг улс төрийн идэвхтэн Пьер Горины хамтаар байгуулжээ. Тэдний зорилго нь өөрсдийн уран бүтээлээрээ ангийн тэмцэлд тус дэм үзүүлэх байв. Тэрхүү уран бүтээлийн нэгдэл 1968-1972 онуудад нийт 9 киног бүтээжээ. Үүнээс ч өмнө найруулагч Годар “Карл Марксын хүүхдүүд ба кока кола” хэмээх бүтээлээр 1968-аад оны залуусыг аж амьдралыг дүрсэлсэн байдаг. “Бүх зүйл зүв зүгээр” кинонд зайдасны үйлдвэрт ажлын орчин нөхцөл тааруу байгаагаас үүдэлтэй ажил хаялтыг франц нөхөртэй америк сурвалжлагч бүсгүй хэрхэн нүдээр үзэж буйг өгүүлдэг. Хосууд капитализм нийгмийн хамтын амьдралыг хэрхэн үгүй хийж байгааг ухаарна. Бертолт Брехтийн хэв маягаас сэдэвлэсэн тус бүтээлийн гол цөм нь үзэгчдэд түүхэн үйл явдлыг мэдрүүлэх бус харин “Хувьсгал бол цорын ганц шийдэл” гэдгийг тодорхой харуулахад оршино. Гэрэл зураг (хэсэгчилсэн): © picture alliance
Жан Люк Годар „Бүх зүйл зүв зүгээр” (1972)
1968 онд өрнөсөн оюутны болон иргэний эрхийн төлөөх хөдөлгөөний үед франц-швейцар найруулагч, кино зохиолч Жан Люк Годар “Зига Вертов” хэмээх уран бүтээлчдийн нэгдлийг улс төрийн идэвхтэн Пьер Горины хамтаар байгуулжээ. Тэдний зорилго нь өөрсдийн уран бүтээлээрээ ангийн тэмцэлд тус дэм үзүүлэх байв. Тэрхүү уран бүтээлийн нэгдэл 1968-1972 онуудад нийт 9 киног бүтээжээ. Үүнээс ч өмнө найруулагч Годар “Карл Марксын хүүхдүүд ба кока кола” хэмээх бүтээлээр 1968-аад оны залуусыг аж амьдралыг дүрсэлсэн байдаг. “Бүх зүйл зүв зүгээр” кинонд зайдасны үйлдвэрт ажлын орчин нөхцөл тааруу байгаагаас үүдэлтэй ажил хаялтыг франц нөхөртэй америк сурвалжлагч бүсгүй хэрхэн нүдээр үзэж буйг өгүүлдэг. Хосууд капитализм нийгмийн хамтын амьдралыг хэрхэн үгүй хийж байгааг ухаарна. Бертолт Брехтийн хэв маягаас сэдэвлэсэн тус бүтээлийн гол цөм нь үзэгчдэд түүхэн үйл явдлыг мэдрүүлэх бус харин “Хувьсгал бол цорын ганц шийдэл” гэдгийг тодорхой харуулахад оршино.
• Маргарете фон Тротта “Зогссон цаг хугацаа” (1981)
Герман найруулагч Маргарете фон Тротта эгч дүүс Кристиане, Гудрун Энслин нарын тухай өгүүлсэн энэхүү киногоороо Венецийн кино наадмын Алтан арслан шагнал хүртсэн хамгийн анхны эмэгтэйгээр шалгарч байжээ. Энслин эгч дүүс оюутны хөдөлгөөнд идэвхтэй оролцож, өөрчлөлтийн төлөө үйл хэрэгт хүчин зүтгэж байсан ч тус тусын замыг хөөсөн билээ. Энэхүү кино нь 1968-аад онд өрнөсөн хөдөлгөөний далайц болон боломжийг жишээгээр тайлбарлажээ.Чухам яагаад эгч дүүсийн нэг нь улаан арми фракцын террорист болж нөгөө нь ардчилсан замаар замнаж, улс төрийн баримтлалаа сэтгүүл зүйгээр илэрхийлэх болов гэсэн асуудлыг дэвшүүлжээ. Гэрэл зураг (хэсэгчилсэн): © picture alliance / United Archives
Маргарете фон Тротта “Зогссон цаг хугацаа” (1981)
Герман найруулагч Маргарете фон Тротта эгч дүүс Кристиане, Гудрун Энслин нарын тухай өгүүлсэн энэхүү киногоороо Венецийн кино наадмын Алтан арслан шагнал хүртсэн хамгийн анхны эмэгтэйгээр шалгарч байжээ. Энслин эгч дүүс оюутны хөдөлгөөнд идэвхтэй оролцож, өөрчлөлтийн төлөө үйл хэрэгт хүчин зүтгэж байсан ч тус тусын замыг хөөсөн билээ. Энэхүү кино нь 1968-аад онд өрнөсөн хөдөлгөөний далайц болон боломжийг жишээгээр тайлбарлажээ.Чухам яагаад эгч дүүсийн нэг нь улаан арми фракцын террорист болж нөгөө нь ардчилсан замаар замнаж, улс төрийн баримтлалаа сэтгүүл зүйгээр илэрхийлэх болов гэсэн асуудлыг дэвшүүлжээ.
• Стивен Содерберг “Че” (2008)
Энэхүү кино нь хоёр хэсэгтэй ба хоёр хувьсгалыг өгүүлсэн бөгөөд үйл явдал хоёр өөр өнгө, хэлбэр болон хурдаар өрнөдөг. Америк найруулагч Стивен Содерберг латин америк партизаны толгойлогч, марксист үзэлтэн Че Гевараг түүхэн хүн болоод хувьсгалын бэлэг тэмдгийн үүднээс харуулжээ.  Найруулагч нууц уулзалтууд, Геварагийн хэрхэн командлагч болсон хийгээд эцэс сүүлдээ Кубад хэрхэн эрх мэдлийг гартаа оруулж буйг алгуурхнаар дүрсэлжээ. Киноны эхний хэсэг Кубад өрнөсөн хувьсгал, удаах хэсэгт Чегийн Боливт хийсэн тэмцлийг өгүүлдэг ба сүрдэм зураглал бүхий энэхүү тууль бараг 4 цагийн турш үргэлжилдэг. Гэрэл зураг (хэсэгчилсэн): © picture alliance / Everett Collection
Стивен Содерберг “Че” (2008)
Энэхүү кино нь хоёр хэсэгтэй ба хоёр хувьсгалыг өгүүлсэн бөгөөд үйл явдал хоёр өөр өнгө, хэлбэр болон хурдаар өрнөдөг. Америк найруулагч Стивен Содерберг латин америк партизаны толгойлогч, марксист үзэлтэн Че Гевараг түүхэн хүн болоод хувьсгалын бэлэг тэмдгийн үүднээс харуулжээ. Найруулагч нууц уулзалтууд, Геварагийн хэрхэн командлагч болсон хийгээд эцэс сүүлдээ Кубад хэрхэн эрх мэдлийг гартаа оруулж буйг алгуурхнаар дүрсэлжээ. Киноны эхний хэсэг Кубад өрнөсөн хувьсгал, удаах хэсэгт Чегийн Боливт хийсэн тэмцлийг өгүүлдэг ба сүрдэм зураглал бүхий энэхүү тууль бараг 4 цагийн турш үргэлжилдэг.
• Рауль Пек “Идэр залуу Карл Маркс“ (2017)
Карл Марксыг кино дэлгэцэд дүрсэлсэн нь цөөнгүй. Тухайлбал Зөвлөлтийн үед бүтээгдсэн 11 хэсэг бүхий “Маркс Энгельс хоёр – Амьдралын замнал” намтарчилсан бүтээл, эсвэл Жан-Люк Годар “Амралтын өдөр” хэмээх бүтээлийг дурдаж болох юм. Хамгийн сүүлд жүжигчин Август Диль “Идэр залуу Карл Маркс” бүтээлд амьдралын төлөө шаргуу тэмцэгч, залуу хувьсгалчийн дүрийг бүтээжээ. Гаити найруулагч Рауль Пекийн тус кино 1843-1848 онуудын Марксын амьдралын чухал үеийг тодотгожээ. Энэхүү бүтээл нь гол дүрийн түүхэн хүн шигээ хувьсгалч шинжтэй биш боловч Карл Марксын үзэл санаа түүнийг өөд болсноос 130 жилийн дараа ч гэсэн хэрхэн кино урлагт үнэ цэнтэй байгааг харуулснаараа онцлог. Гэрэл зураг (хэсэгчилсэн): © picture alliance / Jens Trenkler / dpa
Рауль Пек “Идэр залуу Карл Маркс“ (2017)
Карл Марксыг кино дэлгэцэд дүрсэлсэн нь цөөнгүй. Тухайлбал Зөвлөлтийн үед бүтээгдсэн 11 хэсэг бүхий “Маркс Энгельс хоёр – Амьдралын замнал” намтарчилсан бүтээл, эсвэл Жан-Люк Годар “Амралтын өдөр” хэмээх бүтээлийг дурдаж болох юм. Хамгийн сүүлд жүжигчин Август Диль “Идэр залуу Карл Маркс” бүтээлд амьдралын төлөө шаргуу тэмцэгч, залуу хувьсгалчийн дүрийг бүтээжээ. Гаити найруулагч Рауль Пекийн тус кино 1843-1848 онуудын Марксын амьдралын чухал үеийг тодотгожээ. Энэхүү бүтээл нь гол дүрийн түүхэн хүн шигээ хувьсгалч шинжтэй биш боловч Карл Марксын үзэл санаа түүнийг өөд болсноос 130 жилийн дараа ч гэсэн хэрхэн кино урлагт үнэ цэнтэй байгааг харуулснаараа онцлог.