Байнга тавьдаг асуултууд
Эндээс Та Бүхэн Гёте-Институтийн Шалгалтын Талаар Ерөнхий Мэдээлэл Болон Байнга Тавьдаг Асуултуудын Хариултыг Авах Болно.
Хэрэв Та Гёте-Сертификатын А1-С2 түвшний шалгалтын талаар өөрийн хайсан асуултын хариуг эндээс олохгүй бол манай аль нэг шалгалтын төвөөс (Гёте-Институт, Гёте-Шалгалтын төв болон хамтран ажилладаг шалгалтын төв) үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл авч болно.
Гёте-Институтийн шалгалтыг Германы иргэний харьяалалтай байхаас үл хамааран хүссэн хүн болгон өгөх боломжтой. Шалгалт нь гадаад эсвэл хоёр дахь хэлний хувьд герман хэлний мэдлэгийг баталгаажуулна.
Шалгалт өгөх тохиромжтой насны хязгаар бий.
Шалгалт өгөх тохиромжтой насны хязгаар бий.
Шалгалтын төвүүд тусгай хэрэгцээт (жишээлбэл, архаг өвчтэй, харааны эсвэл сонсголын бэрхшээлтэй) шалгалтад хамрагдагчдыг аль болох хүлээж авахыг хичээдэг. Иймээс шалгалтад бүртгүүлэхдээ тусгай хэрэгцээний төрөл, зэрэглэлийг зааж, эмчийн тодорхойлолтоор баталгаажуулах шаардлагатай. Шалгалтын төв нь хувь хүний нууцыг чандлан хадгалах үүрэгтэй.
Та шалгалт өгөхийг хүсэж буй шалгалтын төвөөс дэлгэрэнгүй мэдээллийг шууд авах боломжтой.
Та шалгалт өгөхийг хүсэж буй шалгалтын төвөөс дэлгэрэнгүй мэдээллийг шууд авах боломжтой.
Та (бие засах шаардлагаар) тодорхой хугацаагаар танхимаас гарч болно. Энэ талаар „Шалгалтын протокол“-д тэмдэглэгдэнэ.
Европын хэлний нэгдсэн стандартад (ЕХНС) тохирсон Гёте-Сертификатын A1-C2 түвшний ангиллын талаарх мэдээллийг дараах холбоосоор авна уу.
Европын хэлний нэгдсэн стандарт (ЕХНС)
Европын хэлний нэгдсэн стандарт (ЕХНС)
Хэлний сургалтын, түвшин тогтоох шалгалт болон шалгалт өгсөн түүнтэй ижил төстэй тодорхойлолт хэлний мэдлэгийг баталгаажуулахгүй.
Зөвхөн амжилттай өгсөн А1-С2 түвшний шалгалтын сертификат болон дунд болон дээд түвшний дипломууд дэлхий дахинаа герман хэлний мэдлэгийг албан ёсоор баталгаажуулна.
Зөвхөн амжилттай өгсөн А1-С2 түвшний шалгалтын сертификат болон дунд болон дээд түвшний дипломууд дэлхий дахинаа герман хэлний мэдлэгийг албан ёсоор баталгаажуулна.
Гёте-Институтийн C2 түвшний шалгалтууд: Герман хэлний дээд түвшний диплом, ахисан дээд шатны, герман хэлний дунд болон дээд түвшний дипломууд Германы их дээд сургуульд элсэн сурахад шаардлагатай хэлний түвшинг баталгаажуулах бөгөөд ингэснээр TestDaF-ын болон DSH шалгалт өгөх шаардлагагүй болно.
Өөрийн хүссэн их дээд сургуульд элсэн суралцах болон сурах мэргэжилд шаардлагатай хэлний түвшний талаарх мэдээллийг тухайн их дээд сургуулиас авах эсвэл www.sprachnachweis.de цахим хуудаснаас хайж болно.

Гёте-Институтийн бүх түвшний шалгалтын бичгийн ажлыг дүгнэхэд 2006 оны 8 сараас журамлагдан мөрдөж буй дүрмийг баримтална. Үүнд DUDEN “Die deutsche Rechtschreibung“ (2006, 24 дэх хэвлэлээс хойш) болон „WAHRIG. Die deutsche Rechtschreibung“ (2006 оноос хойш) толь бичгүүдийг үндэс болгоно.
Одоо мөрдөж буй дүрмийг дараах холбоосоор авч болно:
Одоо мөрдөж буй дүрмийг дараах холбоосоор авч болно:
Сурах гэдэг бие даасан үйл явц. Нэг түвшний мэдлэг эзэмшихэд ямар хугацаа зарцуулах нь өөрийн хичээл зүтгэл, цаг төлөвлөлт, ашиглалт, нэмэлт дасгал гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаална.
Хэрэв та нэг болон хэд хэдэн гадаад хэл сурсан бол герман хэлийг хялбар сурна. Та өөрийн эх оронд хэлний сургалтад хамрагдаж байна уу эсвэл хичээлээс гадуур герман хэлээр байнга харилцах боломжтой Германд хэлний сургалтад хамрагдаж байна уу гэдэг нь мөн чухал үүрэгтэй.
Сурах үйл явцад сургалтын хурд (эрчимжүүлсэн, энгийн г.м.) мөн маш чухал. Энэ асуудлаар та өөрийн хүссэн шалгалтын төвд хандаж биечлэн зөвлөгөө аваарай.

Шалгалтын түвшин бүрт зориулсан танилцах болон дасгалын материалуудыг та дараах хэлбэрээр авах боломжтой. Үүнд:
- онлайнаар бэлдэх
- татаж авах
- захиалах
- шалгалтын журам болон хэрэгжүүлэх журам
Зарим шалгалтуудад зориулсан алсын зайн сургалтын материал болон онлайн сургалт бий.
Deutsch lernen per Fernunterricht
Deutsch lernen per Fernunterricht
Бүтэн шалгалтыг хэдэн ч удаа өгч болно. Чадвар тус бүрийн хэсэгчилсэн шалгалт болон тэдгээрийг давтан өгөхийг түвшин бүрийн шалгалтыг хэрэгжүүлэх журмаар зохицуулсан байна.
Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1
Шалгалтад дор хаяж 30 оноо буюу хамгийн дээд онооны 50%-ийг авч, шалгалтын бүх хэсгүүдийг өгснөөр тэнцсэнд тооцно.
Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1
Шалгалтад дор хаяж 60 оноо буюу хамгийн дээд онооны 60%-ийг авч, шалгалтын бүх хэсгүүдийг өгснөөр тэнцсэнд тооцно.
Goethe-Zertifikat A2
Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch
Шалгалтад нийтдээ 60 оноо буюу хамгийн дээд онооны 60%-ийг авч, шалгалтын бүх хэсгүүдийг өгснөөр тэнцсэнд тооцно. Ингэхдээ бичгийн шалгалтад дор хаяж 45 оноо, ам шалгалтад хамгийн багадаа 15 оноо авах ёстой. Дээрх оноонд хүрэхгүй бол шалгалтад тэнцээгүйд тооцно.
Goethe-Zertifikate B1, B2, C1, C2
Нэг модульд 60 оноо буюу нийт онооны 60%-ийг авснаар тэнцсэнд тооцно.

Гёте-Институтийн A1 - C2 хүртэлх шалгалтын сертификат хугацаагүй байна.
Гэвч олон байгууллага, ажил олгогчид хоёроос илүүгүй жилийн хугацаанд олгосон сертификат шаарддаг.
Ахисан дээд шатны (ZOP), герман хэлний дунд болон (KDS) дээд түвшний дипломууд шинэ Гёте-сертификат C2 гарснаас хойш ч хүчин төгөлдөр үлдсэн: Герман хэлний дээд түвшний диплом нь C2 түвшний шалгалтад шилжсэнээр 2012 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр болсон.

Журмаар бол дахин сертификат олгохгүй.
Шалгалт өгснөөс хойш 10-аас дээш жил өнгөрөөгүй бол таны шалгалт өгсөн шалгалтын төвөөс тодорхой төлбөр авч орлох тодорхойлолт гарган өгч болно.
Шалгалт өгснөөс хойш 10-аас дээш жил өнгөрөөгүй бол таны шалгалт өгсөн шалгалтын төвөөс тодорхой төлбөр авч орлох тодорхойлолт гарган өгч болно.
Нэрээ сольсон бол (жишээ нь гэр бүлийн хүний овгоор овоглосон, үрчлүүлсэн гэх мэт) шинэ сертификат болон орлох тодорхойлолт өгөх боломжгүй.
Нэрээ сольсон нь холбогдох төрийн байгууллагын гэрчилгээ (төрсний эсвэл гэрлэсний гэрчилгээ г.м.) эсвэл түүнийг баталгаат хуулбараар баталгаажсан байна.
Шалгалтын төв бүртгэлийн үеэр нэр, түүний бичвэрийг баталгаажуулж зургийн хамт хүлээж авна. Шалгалтад тэнцсэн тохиолдолд энэ бүхний үндсэн дээр сертификатыг бэлэн болгоно.

Албан ёсны орчуулгыг албан ёсны эрх бүхий орчуулагч болон орчуулгын товчоогоор хийлгэж болно.
Хэлний эсвэл шалгалтын ямар нэгэн бэлтгэл сургалтад хамрагдсан болон өмнөх түвшний шалгалтын сертификаттай эсэхээс үл хамааран шалгалт өгөх боломжтой.
Гэвч шалгалтын төвийн санал болгож буй шалгалтын бэлтгэл сургалтад харагдахыг бид зөвлөж байна. Энэ сургалтаар та шалгалт өгөхөд тань аль болох хялбар болох хэлний болон шалгалт өгөхөд шаардлагатай чадвар эзэмшинэ.
Энэ талаар та өөрийн хүссэн шалгалтын төвд хандаж биечлэн зөвлөгөө авах боломжтой.

Хэрэв та Гёте-Институтэд шалгалт өгөөд өөр ямар нэгэн мэдээлэл аваагүй бол шалгалтын хариугаа Mein Goethe.de хуудаснаас үзэх боломжтой.
My Goethe.de хуудсанд бүртгүүлэх заавар:
© Goethe-Institut
Шалгалтын дүнг харах заавар:
© Goethe-Institut
Хэрэв танд асуух зүйл байвал тухайн Гёте-Институттэй шууд холбогдоно уу.
Хэрэв та Гёте-Институттэй хамтын ажиллагаатай шалгалтын төвд шалгалт өгсөн бол шалгалтын төвтэйгөө шууд холбогдоно уу.
My Goethe.de хуудсанд бүртгүүлэх заавар:

Шалгалтын дүнг харах заавар:

Хэрэв танд асуух зүйл байвал тухайн Гёте-Институттэй шууд холбогдоно уу.
Хэрэв та Гёте-Институттэй хамтын ажиллагаатай шалгалтын төвд шалгалт өгсөн бол шалгалтын төвтэйгөө шууд холбогдоно уу.
Та өөрийн сертификатаа суралцах зорилгоор төрийн аль ч байгууллагад (шүүх, яам, сургууль, банк гэх мэт) баталгаажуулж болно. Ажил олгогчид ихэвчлэн албан ёсны хуулийн байгууллагын баталгаа шаарддаг.