Гэр бүл дээрээ нүүж очих

Aida & Roman im Garten mit ihren Kindern, die auf der Rutsche spielen Foto: Goethe-Institut / Astrid Dill

Гэр бүлийн хүн дээрээ нүүж очиход шаардлагатай хэлний түвшний шалгалтын тухай мэдээлэл

Хэрэв та Германд байгаа гэр бүлийн хүн (албан ёсны эхнэр юм уу нөхөр) дээрээ нүүж очих гэж байвал Герман луу явахаасаа өмнө эх орондоо герман хэлний суурь мэдлэгээ нотлох шалгалт өгөх боломжтой. Ийн мэдлэгээ бататгасан тохиолдолд Герман улс руу зорчих эрх бүхий оршин суух зөвшөөрлийг авна гэсэн үг.
 
Та герман хэлний суурь мэдлэгтэй болохоо Гёте-Институтийн шалгалтыг өгсөнөөр нотлох боломжтой юм.. Та манай цахим хуудаснаас шалгалттай холбоотой мөн гэр  бүлийн хүн дээрээ нүүн очихтой холбоотой байнга тавигддаг асуулт, хариултуудыг уншиж, шалгалтын жишиг даалгавруудтай Prüfungsbeispiel танилцаарай. 

Түгээмэл тавигддаг асуултууд

Германы гадаад орнууд дахь дипломат  төлөөлөгчийн газрууд, Германы гадаад иргэдийн хэрэг эрхлэх газрууд Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 гэрчилгээг  герман хэлний суурь мэдлэг болгон тооцдог. Энэ нь Гёте-Институтээс санал болгож буй хамгийн хялбар шалгалт юм.  Үүнээс гадна Гёте-Институтийн гүнзгийрүүлсэн түвшний шалгалтын гэрчилгээг  ч хүлээн зөвшөөрдөг.
Харилцан ярилцагч удаан, ойлгомжтой ярьж буй тохиолдолд богино, энгийн асуулт, заавар, зөвлөмж, мэдээг ойлгож хариу үзүүлнэ.   Өөрийгөө болон бусдыг  танилцуулж, хүмүүсээс энгийн асуултыг  тухайлбал  хаана амьдардаг талаар  нь асууна.

Би богино мэдээллийг тухайлбал анхааруулах тэмдэг, бяцхан зарыг ойлгоно. Би тоо, хэмжээ, цаг, үнийг нэрлэж, ойлгож чадна. Энгийн маягтанд өөртэйгөө холбоотой мэдээлэл (нэр, оршин суугаа газар, нас) зэргийг бөглөж чадна. Мөн өөртэйгөө холбоотой товч мэдээ бичиж чадна.

Дээрх хэлний чадварууд нь  A1 түвшинтэй дүйх бөгөөд Хэлний Түвшний Европын Нэгдсэн Стандарт (GER)-ын нэгдүгээр түвшин юм. (GER) нь европ даяар мөрдөгдөх хэлний 6 түвшинг тогтоож өгсөн. Start Deutsch 1 –тэй харьцуулахад  Fit in Deutsch 1 шалгалтыг зөвхөн хүүхэд залуучууд өгөх бөгөөд харин насанд хүрэгчид өгөх боломжгүй. 

Тавигдах шаардлагууд
Гёте-Институтийн шалгалтыг зохих хэмжээний хэлний мэдлэгтэй хүн институтэд суралгүйгээр  өгөх боломжтой. Гэсэн хэдий ч шалгалтанд бэлтгэх сургалтанд суухыг зөвлөх байна. Хичээлд биечлэн суух, эсхүл зайны сургалтуудад хамрагдаж болохоос гадна аль алийг нь хослуулсан сургалтанд сууж болно. Манай хэлний сургалтуудын талаарх мэдээлэл.
Байж болох онцгой тохиолдол эсвэл  танд энэ талаар  асуух зүйл байвал танай улсад суугаа Германы элчин сайдын яамд буюу консулын газраас  тодруулж асууна уу. Германы Элчин сайдын яамдын жагсаалт - Deutsche Auslandsvertretungen
Та шалгалтаа өөрийн улсад байрлах  Гёте-Институт,  Герман улс дахь Гёте-Институтээс итгэмжлэгдсэн  шалгалтын төвүүд, эсвэл гадны аль нэг улсад байх Гёте-Институтэд өгч болно. Та Германд амьдардаггүй ч Герман улсад очиж шалгалтаа өгөхийг хүсвэл виз мэдүүлэх шаардлагатай. Шалгалт авах газруудын тухай мэдээлэл.
Сургалтын хуваарь, шалгалтын хуваарь, бүртгүүлэх журам , төлбөр зэрэг нь улс болгонд харилцан адилгүй тул та оршин суугаа газрын Гёте-Институт эсвэл шалгалт авах итгэмжлэгдсэн төвөөс  энэ талаар лавлаж асууна уу. Шалгалт авах газруудын жагсаалт.
Зарим улсын Гёте-Институтууд германы банкны данс нээсэн байдаг. Та оршин буй газрынхаа Гёте-Институтээс төлбөр төлөх  хэлбэрийн талаар лавлаж асууна уу. Шалгалт авах газруудын жагсаалт.
Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1-ийн шалгалтанд бэлтгэхэд ойролцоогоор 160 хичээлийн цаг (нэгж цаг нь 45 минут) шаардлагатай. Таны суурь мэдлэг, сурлагын амжилт зэргээс шалтгаалан шалгалтанд бэлтгэх хугацаа богино эсвэл урт  байж болно. 
Үгүй. Хаана, хэрхэн сурах нь таны сонголтын асуудал. Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1-ийн шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн тохиолдолд та өмнө нь хаана ч сурсан байж болно: Гёте-Институт, эсхүл гадаад хэлний сургалтын төвд суралцах, хувиараа давтлага авах, бие дааж сурсан ч болно.
Гёте-Институтийн хэлний сургалт нь шалгалтыг өгөхөд  шаардлагатай хэлний чадваруудад танд олгох юм. Үүгээрээ бид таны шалгалтыг өгөх явцыг хөнгөвчилнө.  Манай улсад байгаа Гёте-Институт.

Бие даан суралцагчдад зориулж „Miteinander“ хэмээх багц сургалтын материалыг зөвлөх байна. Энэхүү  ном нь англи, турк, араб, орос, тай, испани, итали хэл дээр гарсан бөгөөд Hueber хэвлэлийн газарт захиалж болно:   
Webshop Hueber Verlag
Тэр тохиолдолд та гадаад хэлниЙ сургалтын төвд суралцах, хувиараа герман хэлний багшаар хичээл заалгах, эсвэл бие даан Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 шалгалтанд бэлтгэх боломжтой. Үүнээс гадна Гёте-Институт нь зайн сургалтыг санал болгож байна.

Та зөвхөн шалгалт өгөхөөр аль нэг Гёте-Институт, эсхүл Гёте-Институтээс итгэмжлэгдсэн шалгалтын төвд очихоор гадагш зорчиж болно. Зарим улсуудад Гёте-Институтээс гадна хэд хэдэн газруудад шалгалтыг авдаг. Шалгалт авдаг газруудын тухай болон герман хэл заадаг сургалтын төвийн мэдээллүүдийг танай улсад байгаа Гёте-Институтээс авна уу.

Гёте-Институт, Гёте-Институтээс итгэмжлэгдсэн шалгалтын газрууд байхгүй тохиолдолд тухайн улсад суугаа Германы Элчин сайдын яам буюу консулын газраас хэлний мэдлэгээ хэрхэн, хаана шалгуулж болохоо лавлаж асуугаарай.  
Германы Элчин сайдын яамд буюу консулын газрууд
Goethe-Zertifikat A1:  Start Deutsch 1 шалгалт  нь 2 хэсгээс бүрдэнэ: 65 минут үргэлжлэх бичгийн шалгалт, 15 минутын ам шалгалт.  Бичгийн хэсэгт өдөр тутмын  харилцан яриа, телефон яриа, чанга яригчаар зарлах мэдээллийг сонсож ойлгоод өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэнэ. Товч тэмдэглэл, бяцхан зар, анхааруулах тэмдэг, зарлалыг  уншиж ойлгоод өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэнэ. Хялбар энгийн анкетийг бөглөж,  өдөр тутамд тохиолддог сэдвүүдээр бяцхан эх зохионо.

Харин ам шалгалтыг групп буюу шалгалт өгөх хэсэг бүлэг хүмүүсийн дунд авна. Эхлээд өөрийгөө танилцуулна. Дараа нь өдөр тутамд хэрэглэгддэг энгийн асуултанд хариулж, бусдадаа асуулт тавина.
Weitere Informationen zur Prüfung und Beispielaufgaben
Бид  танд зориулан үнэгүй онлайн дасгалуудыг нетэд байршуулна. Сонсоод ойлгох дасгалуудыг компьютертээ татаж авах юм уу шууд сонсож болно.

Үүнээс гадна шалгалтын асуулттай төстэй өгүүлбэрүүдийг ажиллах боломжтой.  Дасгал ажлын өгүүлбэрүүд нь жишиг даалгавар болох бөгөөд жинхэнэ шалгалтанд даалгавар болон орж ирэхгүй. Шалгалтын талаар болон жишиг даалгаврын талаарх мэдээлэл.
Болохгүй. Учир нь шалгалт аман болон бичгийн хоёр хэсэгтэй. Аль алинд нь тэнцэх шаардлагатай. Тиймд та латин үсгийг мэддэг байх хэрэгтэй. Та өөр бичиг тухайлбал араб юмуу кирилл бичгийг мэддэг байх нь  хангалтгүй юм.
Болохгүй. Бичгийн шалгалтыг өгөхийн тулд та заавал латин бичиг үсэг мэддэг байх хэрэгтэй. Та өөр бичиг үсэгтэй, тухайлбал араб, кирилл бичиг мэддэг байх нь хангалтгүй юм.
Үгүй. Шалгалтын даалгаврыг Мюнхен дэхь Гёте-Институтын төв газраас боловсруулдаг тул дэлхийн аль ч институтэд адил нөхцөл үйлчилдэг. Шалгалтын материал стандартад таарсан эсэхийг урьдаар тогтоодог.
Гёте-Институт аль болох богино хугацаанд шалгалтын материалыг  засах,  сертификат олгохыг хичээдэг. Та  Goethe-Zertifikat A1: Start Deutsch 1 гэрчилгээгээ  шаардлагатай бусад бичиг баримтын хамт  Герман улсын элчин сайдын яаманд виз мэдүүлэхдээ өгөөрэй.

Хэлний гэрчилгээнээс  гадна бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт  болон виз гарах хугацааг тэндээс лавлаарай. Германы элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газрууд: 
Deutsche Auslandsvertretungen
Шалгалтын гэрчилгээ хэдийд бол хэдийд хүчинтэй . Зарим Элчин сайдын яамдууд гэр бүлийн хүн дээрээ нүүж очих тохиолдолд  виз мэдүүлэгчээс сүүлийн 6 сард авсан хэлний гэрчилгээг шаардах нь бий.