Хуваарь, бүртгэл
Хэлний шалгалт
Герман хэлний мэдлэгийг тань нотлох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ танд хэрэгтэй байна уу? Тэгвэл бид Герман хэлний А1-ээс (анхлан суралцагч) С2 (төрөлх хэлний мэдлэгтэй дүйцэхүйц) түвшингийн шалгалтуудыг авч байна.
Шаардлагатай хэлний мэдлэгийг хангасан хүн бүхэн энэхүү шалгалтад хамрагдах боломжтой. Хэрвээ та аль шалгалтад бүртгүүлэхээ хараахан мэдэхгүй бол:
Гёте-Институтийн шалгалт болон сургалтын түвшингийн тойм нь танд ямар түвшний шалгалт тохиромжтой болохыг тодорхойлох болно.
Бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээлэл
Та шалгалтанд бүртгүүлэхдээ Пүрэв гарагийн 14:00-17:00 цаг, Баасан гараг бүрийн 09:00-17:00 цагийн хооронд Гёте-Институтийн байранд биечлэн ирнэ үү. (Үдийн цайны завсарлага: 13:00-14:00 цаг)Бүртгүүлэхэд шаардлагатай материал:
- Иргэний үнэмлэх / Гадаад паспорт
- 2 хувь цээж зураг (сүүлийн гурван сард авахуулсан, ижил зураг байх)
- Шалгалтын хураамж (бэлнээр)
Шалгалтын бүртгэлийн хуудас болон санамж бичгийг эндээс татаж авах боломжтой:
Шалгалт |
Гёте-Институтийн суралцагчид |
Бусад оролцогчид |
Гёте-Сертификат A1: |
55,000 төгрөг |
55,000 төгрөг |
Гёте-Сертификат A1: |
100,000 төгрөг |
130,000 төгрөг |
Гёте-Сертификат A2: |
55,000 төгрөг |
55,000 төгрөг |
Гёте-Сертификат A2 |
100,000 төгрөг |
130,000 төгрөг |
Гёте-Сертификат B1 |
70,000 төгрөг |
70,000 төгрөг |
Гёте-Сертификат B1 |
140,000 төгрөг |
170,000 төгрөг |
Гёте-Сертификат B2 |
150,000 төгрөг |
180,000 төгрөг |
Гёте-Сертификат C1 |
170,000 төгрөг |
200,000 төгрөг |
Гёте-Сертификат C2 |
200,000 төгрөг |
230,000 төгрөг |
Шалгалтын хуваарь
Коронавирусын нөхцөл байдлын улмаас 2021.02.01 хүртэл ямар ч шалгалт авахгүй болно.