Alumniportal Deutschland

Alumniportal Deutschland Зураг: Alumniportal Deutschland Дэлхийн бүх өнцөг булан бүрээс арван мянгаад хүн Германд эсвэл олон улсын герман байгууллагад сурч, ажиллаж, судалгаа хийж, мэргэших, мэргэжил дээшлүүлэх эсвэл хэлний сургалтад хамрагдаж байна. „Alumniportal Deutschland“ буюу Герман улсад  төгсөгчдийн цахим порталаар дамжуулан эх орондоо буцсан хойноо хоорондоо болон Германтай холбоотой үлдэх боломжтой.

„Alumniportal Deutschland“ нь 2008 оны 9-р сараас хойш онлайн ажиллаж байна. Энэхүү цахим портал нь харилцаа холбооны платформ бөгөөд түүн дээр тулгуурлан мэргэжлийн, албаны эсвэл хувийн шугамаар Германтай нягт холбогдох сонирхолтой Герман улсад төгсөгчдийн дэлхийг хамарсан сүлжээ бий болж байна. Энэхүү порталын гол хэсэг нь “Community” буюу групп юм. Группд нэгдсэнээр төгсөгчид хоорондоо холбоо тогтоож, байнга харилцаж, бүлэг, форум болон блогоор дамжуулан мэдээлэл солилцож, мөн цахим семинарт оролцох боломжтой. Сэтгүүл дээрээс сонирхолтой нийтлэл, ажлын санал, зөвлөмж, герман хэлтэй холбоотой мэдээлэл, арга хэмжээ болон төгсөгчдийн мэдээ унших боломжтой.
Alumniportal Deutschland нь бүх дэмжигч байгууллагуудын тэтгэлэг авсан оюутан хийгээд хувиараа Герман улсад эсвэл хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг германы байгууллагад мэргэжил дээшлүүлж, суралцсан бүх хүнд нээлттэй. Ийнхүү интернетэд анх удаагаа нийт Герман улсад төгсөгчдөд зориулсан дэлхийг хамарсан форум үүсжээ. Та „Alumniportal Deutschland“-д бүртгүүлж, өөрийн тухай мэдээлэлтэй хуудастай болж Герман улстай холбоотой үлдэж, дэлхий өнцөг булан бүрд сүлжээгээ тэлээрэй!

“Alumniportal Deutschland” нь ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр хилийн чанадад соёл, боловсролын бодлогын чиглэлээр урт хугацааны турш туршлага хуримтлуулсан Германы гурван байгууллагын хэрэгжүүлж буй үнэ төлбөргүй үйлчилгээ юм. Гёте-Институт нь хамтран ажилладаг түнш байгууллага болохын хувьд “Соёл”, “Герман хэл” сэдвийн хүрээнд үйлчилгээний саналыг өргөжүүлэн, төгсөгчдөө нэгтгэж байна.