Мэдлэг & боловсрол

Та герман хэлийг үнэ төлбөргүй сурахын зэрэгцээ дараагийн тааварт нэвтрүүлэгт бэлдмээр байна уу? Тийм бол ийшээ ороод сонирхоорой. Танд зориулан бэлдсэн, Германы болон дэлхийн талаарх мэдлэгийг тань сорих, хөнгөнөөс хүнд янз бүрийн асуултууд бий. Дэлхийн аль хэсэгт хамгийн олон оцон шувуу амьдардаг вэ? Германы зохион бүтээгч Карл Бенц сургуулийн амралтаараа ямар ажил хийдэг байсан бэ гэх мэт. Юу чаддагаа бидэнд харуулж, мэдлэгээ сориорой.     

Судалгаа шинжилгээ хийн инээмсэглэж буй эмэгтэй © Goethe-Institut, Getty Images

  • Хүүхдэд зориулсан платформ

    Хүүхдийн цахим их сургууль

    Машин жолоочгүй байж яаж хөдөлдөг вэ? Дунг чихэн дээрээ барихад яагаад шуугих чимээ дуулддаг вэ? Хүн яагаад унтах ёстой вэ зэрэг асуултаар орчлон ертөнц дүүрэн. Энд чи асуултынхаа хариултыг олох болно- үнэ төлбөргүй бөгөөд хялбархан тайлбарласан байгаа. Профессор Эйнштэйн, Софи Шлау хоёр чамтай уулзахдаа баяртай байх болно.

    Хүүхдийн их сургууль Foto: © Goethe-Institut Foto: © Goethe-Institut

  • Хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан платформ

    Багачуулын цахим их сургууль

    Сансар огторгуй ямаршуухан харагддаг вэ? Цахилгаан хаанаас гардаг вэ? Робот хэрхэн ажилладаг вэ? Манай багачуулд зориулсан их сургуулиас чи асуултынхаа хариултыг олохоос гадна герман хэлээ үнэ төлбөргүйгээр сайжруулах болно. Багачуулд зориулсан их сургууль A1/A2 болон A2/B1 түвшинд хамгийн сайн тохирно.

    Багачуулын их сургууль Foto: © Goethe-Institut Foto: © Goethe-Institut

  • Подкаст "kurz & bündig"(„товч&тодорхой“)

    Улс төр, эдийн засаг, нийгмийн тухай

    Энэ подкаст нь Германы болон дэлхийн улс төр, эдийн засаг, нийгмийн сэдвүүдийг хөндөнө. Жишээлбэл: Германд Европын хэр их нөлөө байгаа вэ? Хятадтай хийх худалдааны байдал ямар байна вэ? Сонсох материалууд нь герман хэл дээр бөгөөд В2/С1 түвшинд тохиромжтой.

    "kurz & bündig" подкаст явж буй ухаалаг утас Foto: © Goethe-Institut, Europanetzwerk Deutsch Foto: © Goethe-Institut, Europanetzwerk Deutsch

  • Видеонууд: Германы өдөр тутмын амьдрал

    Deutschlandlabor

    Шар айраг, хиам, хүйтэн цаг агаар – ингэж хэлэхэд чи Германыг төсөөлж байна уу? Энэ видео цувралд Нина, Давид хоёр түгээмэл төөрөгдлүүдийн мөрөөр явна. Аль нь үнэн, аль нь худал вэ? Германд чамайг гэнэтийн зүйлс хүлээж байна! Ороод үзээрэй! Хэрэв чи А2-оос дээш түвшний суралцагч бол эдгээр видеонуудыг сайн ойлгож чадна.

    Герман орныг судлах лабораторын Нина, Давид хоёр Grafik: © Goethe-Institut | DW Grafik: © Goethe-Institut | DW

  • „Супер эмэгтэйчүүд“ подкаст

    Феминизм, соёл ба нийгмийн тухай

    Энэ подкаст нь дэлхийн өнцөг булан бүрийн эмэгтэйчүүдийн түүхийг өгүүлнэ. Тэд хэдий олон янз боловч нэг адил талтай: Тэд бүгд үлгэр жишээ эмэгтэйчүүд. Тэдний амьдралын замнал сонирхолтой, спортлог, авхаалжтай эсвэл зоримог байдаг. Герман хэл дээрх эдгээр сонсох материалууд B2/C1 түвшинд илүүтэй тохирно.    

    „Супер эмэгтэйчүүд“ подкаст Grafik: © Goethe-Institut Grafik: © Goethe-Institut

Стриймингийн зөвлөмж

Бид энд олон нийтийн сувгуудын сан болон Герман дахь нэлээн олон стрийминг үйлчилгээнээс олж болох герман хадмал бүхий герман кино, цувралуудыг сонгож хийлээ.

Стриймингийн зөвлөмж хуудас © Goethe-Institut / Tobias Schrank © Goethe-Institut / Tobias Schrank

Манай хуудсыг дагаарай