Герман хэлний үндэсний олимпиад(NDO) нь 2026 оны 7-р сарын 13–22-нд Маннхайм хотод зохион байгуулагдах Олон Улсын Герман Хэлний Олимпиад (IDO)-ын урьдчилсан шатны шалгаруулалт юм. Энэ жилийн уриа: „DABEI SEIN! ZusammenWachsen“. Тус олимпиадад 14–17 насны, Герман хэлийг гадаад хэлээр сурч буй сурагчид оролцох боломжтой.
Урьдчилсан шалгаруулалтад түрүүлсэн хоёр сурагч нь Goethe‑Institut‑ийн бүрэн тэтгэлэг авч, Маннхайм хотод болох IDO-д Монгол Улсаа төлөөлөн оролцоно.Тэтгэлэгт нислэгийн зардал,олимпиадын хөтөлбөр, сургалтын төлбөр,хоол, өдрийн мөнгө, ослын болон эрүүл мэндийн суурь даатгал багтана.
Оролцогчдод тавигдах шаардлага:
IDO 2026-ийн үеэр (2026.07.13–22) хамгийн багадаа 14, хамгийн ихдээ 17 настай байх,
→ Өөрөөр хэлбэл: 2008.07.24/25–2012.07.11/12 хооронд төрсөн байх (улсын цагийн бүсээс хамаарна)
Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагч байх
NDO-ийн эцсийн шатанд (2026.03.14) заавал оролцох боломжтой байх
Шударга байх үүднээс дараах тохиолдолд оролцох эрх олгохгүй. Үүнд:
- A2 түвшинд: B1түвшний шалгалт өгсөн эсвэл B1 гэрчилгээтэй сурагч
- B1 түвшинд: B2 түвшний шалгалт өгсөн эсвэл B2 гэрчилгээтэй сурагч
- Герман эх хэлтэй эсвэл өдөр тутмын харилцааны хэл нь Герман, мөн эцэг эхийнх нь аль нэг нь герман эх хэлтэй бол
- 3 наснаасаа хойш Герман хэлтэй орнуудад 6 сар болон түүнээс дээш хугацаагаар тасралтгүй амьдарч байсан бол
- Хилийн чанад дахь Герман ЕБсургуульд сурдаг сурагч
- Хичээлийн болон харилцааны хэл нь голчлон герман хэлээр явагддаг хувийн сургуулийн сурагчид
- 2026 онд Герман улсад хэлний курст хамрагдах тэтгэлэг авсан сурагчид
- Их сургуульд аль хэдийн элсэн суралцаж эхэлсэн
- Насанд хүрсэн сурагчид
- Худал мэдүүлэг өгсөн оролцогчийн олимпиадад оролцох эрхийг нь цуцлах буюу ялагч болсон, шагналт байранд орсон тохиолдолд тухайн шагналыг хүчингүйд тооцно.
Дараах хавсралтаас оролцооны бүх нэмэлт мэдээлэл, нөхцөл, хугацаа болон бүс нутгийн зохион байгуулагчдын холбоо барих мэдээллийг авч болно.