Хэлний сургалт, шалгалт хариуцсан ажилтан
Монгол дахь Гёте-Институт 2026 оны 6-р сарын 20 болон түүнээс хойш ажиллах Герман хэлний сургалт, шалгалт хариуцсан ажилтан хайж байна. Гэрээг нэг жилийн дараа сунгах боломжтой ба 7 хоногийн 40 цаг ажиллана. Ажлын байр Улаанбаатар хот, Монгол улс
ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ:
- Мэдээлэл хүлээж авах, үйлчлүүлэгчтэй харилцах чадвартай (утсаар, бичгээр, и-мэйлээр мөн биечлэн)
- Хэлний курсийн болон шалгалтад оролцогчдын бүртгэл хариуцах
- Хэлний курсийн болон шалгалтад оролцогчдын төлбөрийн тооцоог гаргах
- Шалгалтын өмнөх болох дараах бэлтгэлийг хангах
- Шалгалтын материалын статистик судалгаа тандалт хийх
- Олон нийтийн үйл ажиллагаанд хамтран ажиллах: Хэлний курс болон шалгалтын бүртгэлийн зар мэдээллийг вэбсайт, олон нийтийн сүлжээгээр нийтлэх эсэхийг хариуцсан ажилтантай зөвлөлдөх
- Бусад өдөр тутмын үйл ажиллагаа
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
-
Дээд боловсролтой
-
Найрсаг боловсон харилцаатай
-
Компьютерийн хэрэглээний програмуудыг (MS-Office) сайн эзэмшсэн байх
-
Төрөлх монгол хэлний чадвар сайн эзэмшсэн байх ( бичгэн болон ярианы чадвар сайтай)
-
Герман хэлний мэдлэг сайтай байх ( В1 түвшин болон түүнээс дээш)
-
Ажиллах арга барил сайтай, сурах чин хүсэл эрмэлзэлтэй, санаачилгатай байх
-
Багаар ажиллах чадвартай, уян хатан, ачаалал даах чадвартай байх
Бид сонирхол татахуйц, сонирхолтой ажлын орчин, зах зээлд нийцэх цалинг санал болгож байна.
Та сонирхож байна уу?
Та өргөдлөө зохих бичиг баримтуудын ( анкет, намтар, боловсролын гэрчилгээнүүд ) хамт 2026. 06.28-ний дотор Ariuntsetseg.Ganbold@goethe.de и-мэйл хаяг руу илгээнэ үү. Хэрвээ та нэмэлт мэдээлэл авах бол дээрх и-мэйл хаягаар холбогдон авах боломжтой.