Улаанбаатар дахь Гэрэл зураг-Бүтээлч ажиллагааны лаборатори

Мэргэжлийн гэрэл зургийн шинэ хөтөлбөрийн нээлт Соёл Урлагийн Их Сургууль дээр боллоо
Мэргэжлийн гэрэл зургийн шинэ хөтөлбөрийн нээлт Соёл Урлагийн Их Сургууль дээр боллоо | © Гэрэл зургийг: СУИС

Монгол дахь Гёте-Институт нь соёл, боловсролын түнш байгууллагуудтай хамтран "Гэрэл зураг ба бүтээлч ажиллагааны лаборатори"-ийг байгуулснаар Монголд анх удаа гэрэл зургийн чиглэлээр академик боловсрол олгох боломжийг бүрдүүллээ. Энэ хичээлийн жилд тус чиглэлээр суралцахаар 25 оюутан анхлан элсэв.

Монгол Улсад гэрэл зургийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна. Монголын залуу үеийнхэн өөрсдийгөө илэрхийлэх урлагийн хэлбэрийг эрэлхийлж, гэрэл зурагчид олон улсын түвшинд харилцаа холбоо тогтоохыг эрмэлзэн, тус салбарын эрэлт хэрэгцээ бизнесийн болон сэтгүүл зүйн салбарт өсөн нэмэгдсээр байгаа хэдий ч гэрэл зургийн албан ёсны сургалтын тогтолцоо манайд хараахан бүрэлдээгүй байв.

Монгол дахь  Гёте-Институт Монгол улсын соёл, урлагийн нэр хүнд бүхий сургууль болох Соёл Урлагийн Их Сургуультай хамтран мэргэжлийн гэрэл зурагчныг бэлтгэх ангийг нээлээ. Энэхүү хөтөлбөрт зориулан орчин үеийн техникээр тоноглогдсон "Гэрэл зураг ба бүтээлч ажиллагааны лаборатори"-ийг сургуулийн танхимд байгуулсан. Ийнхүү 2019 оны 9-р сараас 25 оюутантайгаар (бакалавр - 12, мастер - 13) сургалтаа эхэллээ.

  • Гэрэл зургийн студи Гэрэл зургийг: © Julian Barth
    Гэрэл зургийн студи
  • Техникийн өрөө Гэрэл зургийг: © Julian Barth
    Техникийн өрөө
  • Хэвлэх өрөө Гэрэл зургийг: © Julian Barth
    Хэвлэх өрөө
Уг сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд СУИС -ийн түншлэгч сургууль болох Германы Дортмунд хотын мэргэжлийн дээд сургууль (FH Dortmund) зөвлөхөөр хамтран ажилласан. СУИС ба Дортмунд хотын мэргэжлийн дээд сургуулийн энэхүү хамтын ажиллагаа нь 2012 оноос хойш улбаатай бөгөөд Герман-Монголын "Урбан Номадс" ТББ-тай хамтран энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж ирсэн билээ.

СУИС-ийн энэхүү гэрэл зургийн ангийг түшиглэн  гадаад, дотоодын багш, уран бүтээлчид, мэргэжилтнүүд, оюутнууд болон гэрэл зурагчид хоорондоо уулзаж, санал бодлоо харилцан солилцох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, харилцаа холбоо тогтоох, улмаар Монголын залуу гэрэл зурагчдын уран бүтээлийн болон мэргэжлийн ирээдүйд нь дэмжлэг үзүүлнэ.

Марейке Гюньше-ийн илтгэл: "Харах өнцгөө өөрчлөхүй: Зургийн нөлөөлөл" Марейке Гюньше-ийн илтгэл: "Харах өнцгөө өөрчлөхүй: Зургийн нөлөөлөл" | Гэрэл зургийг: © Philipp Brinkmann ​Монсудар хэвлэлийн газартай хамтран Монгол дахь Гёте-Институт нь гэрэл зургийн мэргэжлийн сурах бичгийн орчуулгыг дэмжин ажиллаж байна. Стивен Шорегийн "Гэрэл зургийн мөн чанар" (Stephen Shores „The Nature of Photographs“) номыг 2019 оны 10-р сард монгол хэлнээ хөрвүүлсэн болно. Энэ чиглэлийн өөр бүтээлийг орчуулахаар төлөвлөж байна.

Орчуулгын зохиол: Стивен Шор "Гэрэл зургийн мөн чанар" Орчуулгын зохиол: Стивен Шор "Гэрэл зургийн мөн чанар" | © Монсудар хэвлэлийн газар Монгол дахь Гёте-Институт гэрэл зургийн салбарыг тогтвортой бэхжүүлэх зорилгоор Герман-Монголын соёлын солилцоогоор 2020 оноос "Резиденс" хөтөлбөрийг Улаанбаатар хотод хэрэгжүүлж эхлэх юм.