Германы Мэдээллийн Номын Сангийн 20 жилийн ой
Монгол дахь Гёте-Институтийн харьяа Германы Мэдээллийн Номын Сан 2023 оны 10 сарын 3-ны өдөр 20 жилийн ойн баяраа хамтдаа тэмдэглэн өнгөрүүллээ.
2003 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хот дахь Хүүхдийн Төв Номын Сангийн дэргэд номын сан ёслол төгөлдөр нээлтээ хийж байсан. Энэхүү нээлт нь Гёте-Институтийн цаашдын үйл ажиллагааны эхлэл болж 2009 онд Гёте-Институт Улаанбаатар хотноо байгуулагдсан билээ.
Үүнээс хойш ГМНС-ийн Герман хэл сонирхогчид болон герман хэл суралцагчдын тоо өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд өдгөө тэдний байнгын уулзах газар болоод байна.
Номын сангийн 20 жилийн ойн баярын үйл ажиллагааны үеэр хэлсэн Гёте-Институтийн захирал болон номын санч Г.Буянцэцэг, Ш. Оюунцэцэг нарын уншигчиддаа хандан хэлсэн сэтгэгдлээс энэ бүхнийг тод харж болно. Мөн тэдэнд талархал илэрхийлж 2 долоо хоногийн турш ХБНГУ-д Герман хэлний курст суралцах эрхээр шагнав.
“Weltenwanderer”-ын талаар бидэнтэй ярилцсан юм.
Хөтөлбөрийн төгсгөлд 18,23 дугаар сургуулийн сурагчид монгол үндэсний бүжиг бүжиглэж, герман хэл дээр дуу дуулж, `Hans im Glück`-ийн хэсгээс тоглож үзүүллээ.
Үүний дараа хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд зориулан бэлдсэн зуушны хэсгээр үйлчлүүлэн нэгэн үдшийг хоорондоо сайхан яриа өрнүүлэн үдсэн юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг брошураас үзнэ үү.