“Urban Walks“ төслийн нээлттэй шалгаруулалт

Зүүн Азийн Гёте-Институтүүд хамтран "Urban Walks"  төслийг санаачлан хэрэгжүүлнэ. “Urban walking” буюу хотоор алхах төсөл нь дижитал платформоор дамжуулан хотоор алхах үйлдлийг гоо зүйн мэдрэмж, туршлага эсвэл өгүүлэмжтэй хослуулан олон нийтэд хүргэх зорилготой юм.
 

Улаанбаатар хотоос гадна Зүүн Азийн Бээжин, Сөүл, Токио, Шанхай, Хонконг  хотуудад "Urban Walks" төслийг мөн зохион байгуулна. Технологи ба урлагийг хослуулсан зургаан хотоор хийх аяллыг нэгдсэн байдлаар цахим платформ дээр толилуулна. Монгол улсад хэрэгжүүлэх тус төслийг Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулна.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 3-р сарын 12

Төслийн санаачилга

Алхах нь хүн төрөлхтний эртний бөгөөд суурин соёлын нэгээхэн хэсэг билээ. Алхсанаар бид орон зайд бие махбод, оршихуйгаа мэдэрч, хүрээлэн буй орчны хэмжээсийг танин, улмаар бодлын ертөнцөө бүтээж байдаг. Алхах нь бидэнд мэдрэхүйд оюун бодлоороо дасан зохицох, юмсыг нарийвчлан анхаарах, нээх боломжийг олгодог. Биеийн хөдөлгөөн хийснээр бид амсхийж, эргэцүүлэн мөн тунгаан боддог.

Царт тахлын үед алхах нь найз нөхөд, гэр бүл, тухайн газар, гадаад ертөнц болон бүхэлдээ өөрсдийн оршихуйн бодит талтай холбоотой байх үнэ цэнтэй үйл хэрэг болж хувирсан. Олон хүмүүс амьдарч буй газрынхаа орчин тойронд анх удаагаа анхаарал хандуулж, өөрчлөлтийн талаар бодож тунгаан, тухайн газар орны түүх, соёлын өвийг (шинээр) олж нээхийг сонирхох болсон. Энэ торгон мөчийг бид ашиглахыг зорьж байна.

Төслийн танилцуулга

Уран бүтээлчдийг алхалтад  үндэслэн Улаанбаатар хотын талаарх төсөөллөө текст, зураг, видео, саунд, гүйцэтгэлийн урлаг болон бусад техникийн тусламжтайгаар (GPS, QR код, AR болон одоо байгаа аппликейшн эсвэл өөрсдөө хөгжүүлсэн технологи) төрөл бүрийн гоо зүйн болон техник хэрэгслээр бий болгож (биет болон виртуал) үзэгчдэд танилцуулахыг урьж байна.

Тухайн бүс нутгаас оролцож буй хүмүүс “Urban walk” төслийн хүрээнд гаргасан маршрутыг хотын орчинд шууд турших боломжтой. Тухайлбал, хувь хүн жишээ нь апп ашиглах эсвэл хөтчийн хамт групп аялал хэлбэрээр аялах юм. Харин бусад хүмүүс энэхүү “Urban walk”-ийг цахим платформын тусламжтайгаар мэдрэх боломжтой.
"Urban Walks" төслийг 2023 оны 4-р сараас 11-р сар хүртэл онлайн болон бодит хэлбэрээр хослуулан боловсруулж хөгжүүлэх ба дараах үйл явцтай байна:
  • 3-р сарын 12: Төслийн танилцуулга ирүүлэх эцсийн хугацаа
  • Гуравдугаар сар: Төслийн сонгон шалгаруулалт
  • 4-р сарын 26-28:  Сонгогдсон бүх уран бүтээлчид Сөүл хотноо зохион байгуулагдах семинарт оролцох
  • 5-р сараас 8-р сар хүртэл: Бүтээлээ туурвих
  • 9 буюу 10-р сар: Зүүн Азийн зургаан хотод алхалт зохион байгуулах
  • Арван нэгдүгээр сар: Бүтээлээ онлайн орчинд танилцуулах (онлайн платформ)
Алхалт тус бүрд уран бүтээлчийн цалин, бүтээлээ хийх, түүнийгээ баримтжуулах зардлыг нөхөх тодорхой төсөв багтсан болно. Гёте-Институт нь семинарт оролцох зардлыг (аяллын зардал үүнд хамаарна) хариуцна. Мөн шалгарсан бүх төслийг танилцуулах нэгдсэн платформоор хангана.

Өргөдлийн материал ирүүлэх

Өргөдөл гаргагч нь хувь хүн, баг хамт олонэсвэл байгууллагын хувиар материалаа ирүүлж болно. Тавигдаж буй шаардлагын хувьд Улаанбаатар хотын талаар сайн мэдлэгтэй байх, гаднын бусад оролцогчидтой харилцахад хялбар байх үүднээс англи хэлний өндөр мэдлэгтэй байх шаардлагатай.
Өргөдлийн материалаа mungunbayar.enkhbayar@goethe.de цахим шуудангаар илгээх бөгөөд дараах зүйлсийг агуулсан байна:
  • Холбоо барих бүрэн мэдээлэл,  өнөөг хүртэл хийсэн (уран бүтээл) үйл ажиллагаа бүхий товч намтар
  • Төслийн танилцуулга: Төлөвлөгөө нь төслийн агуулга, хэрэгжүүлж болохуйц байдал, орон зайн шаардлага болон төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, тухайлбал санхүүжилтийн төлөвлөгөөг агуулсан байх
  • Өмнөх ажлуудын жишээ: Өргөдөл гаргагчид 5 МВ хүртэлх хэмжээтэй файлыг дижитал хэлбэрээр ирүүлнэ. Хэрэв үүнээс том хэмжээтэй файл бол та WeTransfer платформд байршуулж, татаж авах холбоосыг  mungunbayar.enkhbayar@goethe.de цахим хаягт илгээж болно.
Гёте-Институт нь материалыг цахим шуудангаар хүлээн авснаа баталгаажуулах ба энэ нь дэмжигдсэн гэсэн үг биш юм.

Сонгон шалгаруулах үйл явц

Материал хүлээн авах эцсийн хугацаа 2023 оны 3-р сарын 12-ны өдөр болно. Төслийн шалгаруулалтыг Монгол дахь Гёте-Институт болон Монголын Урлагийн Зөвлөл хамтран зохион байгуулна. Төсөлд шалгарсан тухай мэдээллийг 2023 оны 3-р сарын 27-ноос эхлэн цахим шуудангаар илгээнэ.