Гүнтэр Дюк
ӨӨРЧЛӨЕ! Яагаад бид заавал үлгэр жишээ нийгэм болох ёстой гэж

Бастай Люббэ/Айхьборн 2012 он
ISBN: 978-3-8387-2249-8

Нийтэд үйлчилдэг нийгэм мөхөж байна, учир нь шинээр бий болж буй технологиуд бүх ажлын талыг шахуу үнэгүйдүүлж байна. Энэ бүхнийг даван туулах асуудал нь өндөр боловсрох соёл – энэ бол бидний цорын ганц боломж – хэмээн эдийн засгийн тоймч Гүнтэр Дюк хэлж байна.  
 
Онош: Барууны нийгмийг дээд болон доод давхрагынхан заналхийлж байна: Энэ нь нэг талаас цөөн тооны өндөр цалинтай хэсэг нь үйл явдлыг удирдан чиглүүлж байгаа бол нөгөө талаас зохих мэдлэг боловсрол эзэмшээгүйн улмаас хайгаад ч ажил олж үл чадах олон мянган ажилгүйчүүд.
 
Боломж: Хөдөө аж ахуй, аж үйлдвэр болон үйлчилгээний салбарын соёлыг ямагт мэдлэгийн соёл дагалдаж байдаг: мэдээллийн технологи, байгаль орчин, анагаах ухаан, удамшил, нано- болон биотехнологийн салбар дахь оюуны ажил мэргэжилүүд. Эдгээр нь байж л байгаа. Гэхдээ л маш бага.  
 
Бид юу хийх ёстой вэ?: Үлгэр жишээ нийгэм гэдэг нь тархи, оюуны хөдөлмөр гэсэн л санаа. Үүнийг дасгалжуулах хэрэгтэй. Хүн бүр. Ямар ч шалтаг байхгүй. Хүн бүр боловсрох хэрэгтэй!
 
Төрийн зүгээс юу хийх шаардлагатай вэ?: Тодорхой хэсэг бүлэгийн ашиг сонирхолд үйлчилдэг бодлогыг “тэтгэвэр”-т нь гаргах болсон. Үлгэр жишээ нийгэмд хүрэх зам биднийг бэлэн мөнгөөр тэтгэдэг “өглөгч” төрөөс мэдлэг боловсролыг бий болгоход шаардлагатай дэд бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтыг дэмждэг “бүтээгч” төрд шилжих замыг бий болгоно. Ердийн замын оронд мэдээлэл дамжуулах өндөр хурдны зам бий болгоё.