Хүүхэд залууст зориулсан алдарт роман
“Чик” романаас сэдэвлэсэн кино

Майк, Чик хоёр хулгайлсан лада машинтайгаа Германтай танилцаж явна
Майк, Чик хоёр хулгайлсан лада машинтайгаа Германтай танилцаж явна | Зураг (хэсэгчилсэн): © Райнер Баёо

Германы зохиолч Волфганг Херндорфын  “Чик” хүүхдийн адал явдалт романы сонсдог ном, зурагт ном бас театрын жүжиг байдаг. Харин найруулагч Фатии Акин романыг кино болгон амилууллаа. Үзэгчдийн зүгээс хэр болсон бол гэсэн хүлээлт өндөр байна.
 

Волфганг Херндорфын “Чик” роман нь 2010 оны 9 сард худалдаанд гарсан цагаасаа хамгийн амжилттай борлогдсон хүүхдийн зохиол гэж хэлж болно. Сургууль дээрээ гадуурхагддаг Майк хүүгийн ертөнцийг харах өнцгөөс өгүүлсэн нэгэн зуны адал явдалт түүх дэлхийн 20 гаруй хэлнээ орчуулагдаж 2 сая хувиар борлогджээ. Роман олон шагнал хүртсэн. Сургуулийн сурагчдын заавал унших зохиолын жагсаалтанд ороод олон жил болж байна.

Роман худалдаанд гарсан өдрөөс 6 жилийн дараа “Чик” романыг шилдэг найруулагч Фати Акин (Хананы эсрэг, Соуль Китчен кинонуудаар олонд танигдсан)  кино болгон бүтээснээрээ зохиолчийн бүтээлүүдэд олны анхаарлыг дахин хандуулсан юм. Майкийн дүрд Тристан Гоебел, Чикийн дүрд Батбилэгийн Ананд нар тоглосон.  Зохиолчийн хувьд зохиолын гол баатар Чик ямар чухал байр суурь эзэлж байсныг намтрын ном (Ажил ба гүйцэтгэл)-ноос нь уншиж болно. Тэрээр: ”Би 12 насандаа номонд хорхойсож байсан шиг ээ яг одоо бичиж байгаа зохиолдоо гүн гүнзгий орсон” гэж бичжээ.  “Чик” романыхаа оргил амжилтыг зохиолч үзэж чадалгүй 2013 онд насан эцэслэжээ.                                                                                                                                                                                     

2017 онд “Чик” романаас сэдэвлэсэн дуурь тавигдана

Сайн зохиолыг олон уран бүтээлчид амилуулсан байна. Драмын театрын найруулагч Роберт Коаллын найруулсан театрын жүжиг 2011 онд Дрезден хотын улсын театрт тавигдаж байжээ. Түүнээс хойш 50 гаруй театрт тоглогдсон байна. Хааген хотын театр 2017 оны 3 сард  “Чик” дуурийг тоглохоор болжээ.
.

"Чик" номын зургаараа Лаура Олшок нь Бюхергилде шагналыг хүртжэ Зураг: © Martin Mascheski/Edition Büchergilde 2016 оны 6 сард “Чик” романы зурган ном Бюхергилде хэвлэлийн газрын цуврал номын төсөлд багтжээ. Номын зураач залуу бүсгүй Лаура Олшок зурагт номын шагналд олгодог “Бюхергилде” хэвлэлийн газрын шагналыг авчээ.  “Романыг уншиж байгаагүй ч нэр нь танил санагдаж байсан” хэмээн тэр хожим нь дурсаж байлаа. Тэрээр номын нүүрийн зургуудыг жижигрүүлсэн хэрнээ донжийг нь олоод зурсан байлаа. Хар өнгийн дэвсгэр цаасан дээр гудамж, ном, байшин бүхий газрын зургийг зурсан. Тэр дундаас нүдэнд шууд өртсөн нь хулгайлагдсан цайвар цэнхэр өнгөтэй лада машин. Тэр машинаар Майк, Чик хоёр германы хөдөөгөөр долоо хоног явдаг тухай номонд гардаг. “Чикийн түүх өгүүлэмж сайтай болохоор үзэгдэл болгонд зураг нь толгойд шууд буун орж ирсэн” хэмээн Олшок өгүүлж байлаа. 
.

“Би үүнийг л кино болгохыг хүсэж байна.”

“Чик” романы хэд хэдэн сонсдог ном, хувилбар байдаг. Аргон хэвлэлийн газраас гаргасан сонсдог номын текстийг жүжигчин Ханно Коффлер жүжигчнийхээ тоглолтыг гарган үнэмшилтэй чихэнд сонсголонтой уншжээ. “Чик” кино гарах үед Ровольт хэвлэлийн газар нэртэй роман, түүнийг зохиогчийн тухай олон номыг цаасан хэлбэрээр мөн цахим хэлбэрээр худалдаанд гаргажээ. “Чик” романыг хэзээ бичсэн талаарх зохиолч  Волфганг Херндорф-той бичгээр хийсэн ярилцлагуудыг эмхтгэж цуглуулжээ. 2016 оны 9 сараас кино зохиолч Лаарс Хуубрихын бүрэн хэмжээний “Чик” кино зохиол худалдаанд гарсан. Энэ номонд кино найруулагч Фати Акиний өгүүлэл  багтсан байна.
 
Үүнээс гадна номонд романы эх бичвэр, киноны зургаас оруулж, Михаэль Тоетеберг-ийн эссег хавсаргасан байна. Михаэль Тоетеберг нь Ровольт хэвлэлийн газрын хэвлэлийн эрх чөлөөг хариуцсан агентлагийн даргын албыг хашдаг. Тоетеберг киноны найруулагч Фати Акинтай хийсэн ярилцлага ч орсон байна. Акин:  “Романд хоёр, гурван хэсэгт өгүүлэх гэсэн гол мессежүүдийг уншаад л би энэ зохиолыг кино болгож дэлгэцэнд буулгах хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон. Тэгээд Волфганг зохиолчийн  өөрийн амьдралаа хүүрнэсэн “Ажил ба гүйцэтгэл” номыг (зохиолчийн өдрийн тэмдэглэлээ бичсэн блог) уншаад Волфганг Херндорф гэж ямар агуу киночин (киноны фен) болохыг мэдсэн” гэж байлаа.

 
Зохиолын эхэд “баригдалгүй” хийгдсэн кино

Киноны зургийг 2015 оны зуны адаг сард Берлин, Бранденбург болон өөр хэд хэдэн газруудад авсан байна. Майк хүү киноны бараг бүх хэсэгт гарах бөгөөд зарим хэсэгт хүүгийн дотроо юу бодож явдгийг “уншиж” болно. Түүний дуу хоолой дууны төхөөрөмжийг хаасан байсан ч сонстохоор. Найруулагч Фати Акин “Кино эвлүүлгийн студид киноны зарим нэг хэсэгт  гол дүрийн баатруудын бодол санааг өгүүлсэн. Тэр үед л кино маань бэлэн болж, амин сүнстэй болсон доо” гэж байлаа.
 
Германы Олон нийтийн радио телевизийн редакциуд киног бүтээхэд хамтран ажилласан байна. Баварийн радио телевизийн хүүхдийн киноны редакцийн Корнелиус Конрад, Корнелиа Аккер нар “Чик” бол өнгөрсөн арван жил кино хальснаа буусан алдартай уран зохиолын ном” гэж хэлж байлаа. Германы хэд хэдэн радио телевизүүдийг нэгтгэсэн (ARD) байгууллага номын агуулга онцгой учраас бид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн авьяаслаг кино найруулагч Фати Акинтай хамтран ажиллахыг хүссэн гэлээ.
 
Зохиолч Вольфганг-ийн бодлоор утга зохиолыг кино болгоход зохиолын эхэд нь баригдахгүй байх хэрэгтэй гэж бичиж байжээ. Энэ үг “Чик” кинонд хэрхэн тусгалаа олсныг 2016 оны 9 сарын 15-наас германд нээлтээ хийгээд дараа нь бусад орнуудад гарах киноноос үзэх л үлдлээ.