Хэлний анхан шатны суурь хэрэглээ
A1
- Тодорхой санаа оноо, зорилгыг тусгасан, өдөр тутамд тохиолддог танил үг хэллэг, маш хялбар, богино өгүүлбэрийг ойлгох, хэрэглэж чаддаг байх.
- Өөрийгөө болон бусдыг танилцуулж, тэднийг хаана амьдардаг, хэнийг таньдаг ямар зүйл тэдэнд байгаа талаар асуулт тавьж, бас өөрөө үүнд хариулж чаддаг байх.
- Харилцагч таньд удаан, тод ярьж, таньд туслахад бэлэн тохиолдолд хялбар аргаар тэдэнтэй ойлголцдог байх
A2
- Байнга хэрэглэгддэг өөртэйгөө холбогдолтой үг хэллэг, өгүүлбэрийг (ж нь: хувь хүн, гэр бүлийн талаарх мэдээлэл, худалдан авалт, ажил хөдөлмөр, эргэн тойрон гэх мэттэй холбоотой) ойлгодог байх.
- Өдөр тутамд болж өнгөрдөг, хэн бүхний мэддэг зүйлийн талаарх мэдээллийг хялбархан, шууд солилцох замаар бусадтай ойлголцох.
- Өөрийнхөө үүсэл гарал, боловсрол мэргэжил, эргэн тойрон, эд зүйлсийг энгийн үг хэллэгээр тодорхойлон хэлж чаддаг байх.
Хараат бус хэрэглэгч
B1
- Ажил мэргэжил, хичээл сургууль, чөлөөт цаг гэх мэт хүн болгоны мэддэг зүйлийн талаар жишиг хэлээр ойлгомжтой ярьж буй тохиолдолд гол мэдээллийг ойлгон авч чаддаг байх.
- Аян зам, аялалд явахад бусдыг ойлгох, өөрийгөө ойлгуулах замаар нөхцөл байдлын шийдвэрлэж чаддаг байх.
- Хүмүүсийн сонирхол, мэддэг зүйлийнхээ талаар ярилцаж чаддаг байх.
- Болсон явдал, туршлагаасаа бусадтай хуваалцах мөн хүсэл мөрөөдөл, найдвар зорилгоо тодорхойлон хэлэх, төлөвлөгөө, бусдын үзэл бодолд товч тайлбар, учир шалтгааныг өгч чаддаг байх.
B2
- Бодит, хийсвэр зүйлийн талаар бичсэн бүрэн эхийн гол утгыг ойлгох, мөн өөрийн мэргэжлийн тухай болон мэргэжлийн хэлэлцүүлгийн гол утгыг ойлгож чаддаг байх.
- Эх хэлээрээ яригчтай энгийн яриа өрнүүлж хоёр тал онцгой хүчин чармайлт гаргалгүйгээр чөлөөтэй төвөггүй ойлголцох.
- Өргөн хүрээг хамарсан яриа ярилцлагад өөрийн үзэл бодлыг тодорхой нарийвчлан илэрхийлэх, түүнчлэн тулгамдсан асуудалд үзэл санаагаа илэрхийлэх, ямарваа асуудлын давуу болон дутагдалтай талыг хэлж чаддаг байх.
Мэргэжлийн түвшинд хэрэглэгч
C1
- Томоохон, нухацтай өргөн цар хүрээг тусгасан эх бичвэр болоод түүний далд утга санааг ойлгож чаддаг байх.
- Үг хайх, санаж бодох шаардлагүйгээр өөрийгөө чөлөөтэй, төвөггүй, илэрхийлэх.
- Боловсрол эзэмших, их дээд сургуульд суралцах, цаашлаад нийгэм, ажил төрөлдөө хэлээ торохгүй хэрэглэж чаддаг байх.
- Нарийн төвөгтэй нөхцөл байдалд өөрийгөө тодорхой, эмх цэгцтэй, дэлгэрэгүй илэрхийлэх, ингэхдээ нөхцөл байдлын уялдаа холбоонд тохирсон үг хэллэгийг хэрэглэх.
C2
- Уншиж, сонссон бүх зүйлээ ямар ч төвөггүй ойлгох.
- Аман болон бичгийн эх сурвалжаас олж авсан мэдээллээ нэгтгэн дүгнэх, ингэхдээ учир шалтгаан, тайлбарыг уялдаа авцалдаатай бусдад дамжуулах, ярих.
- Өөрийгөө чөлөөтэй, оновчтой илэрхийлэх.
- Мөн цогц асуудлын утгын нарийн ялгааг тодорхой гаргаж чаддаг байх.