Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1

Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1 Зураг: Getty Images/Echo

Хэрэв чи ... хүсвэл

  • хүүхэд болон 10-16 насныханд зориулсан герман хэлний шалгалт өгөхийг
  • анхан шатны герман хэлний мэдлэгээ гэрчлэхийг
  • A1 түвшний сургалтад амжилттай хамрагдсанаа гэрчлэхийг
  • албан ёсны, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат

Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1 нь хүүхэд болон 10-16 насны өсвөр үеийнхэнд зориулсан герман хэлний шалгалт юм. Энэхүү шалгалт нь Европын холбооны хэлний нэгдсэн стандартад (ЕХНС) заасан 6 түвшний анхан шатны (А1) түвшинг эзэмшсэн болохыг тодорхойлдог бөгөөд анхан шатны хэлний мэдлэгтэй болохыг гэрчилнэ.

Шалгалтад тэнцсэнээр ... чадахаа батлах болно.

  • энгийн асуулт асууж, хариулж, мөн хүсэлт тавьж, хүний хүсэлтэд хариу үйлдэл үзүүлж
  • энгийн үг хэллэг, өгүүлбэрээр өөрийнхөө болон бусдын тухай бичиж
  • мэддэг зүйлсийнхээ талаар яриа болон бичвэр ойлгож

You have disabled JavaScript in your browser settings. Please enable JavaScript to see the courses again.

*) ХБНГУ ба Монгол улсын Засгийн газар хоорондын Соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу Гёте-Институтийн зүгээс зохион байгуулж буй сургалт/шалгалтын төлбөр татвараас чөлөөлөгдсөн болно.

**) Хэрэв та зургаан сараас хэтрээгүй хугацааны өмнө Гёте Институтэд герман хэлний курсэд сууж байсан бол үзүүлж байгаа хямд үнэ хүчинтэй. Дурдсан зургаан сар нь хэлний курсээ дуусгасан ба герман хэлний шалгалтаа өгөхийн хоорондох хугацаа юм. Ийм тохиолдолд захиалгаа өгч байх явцад үнэ автоматаар өөрчлөгдөнө. Хэрэв тэгж өөрчлөгдөхгүй бол курсийн оффист хандаарай.

Шалгалтанд бэлдэх

Дасгалын материал

Онлайнаар бэлдэх шалгалтын загвар болон дасгалуудыг эндээс үзнэ үү

Дэлгэрэнгүй мэдээллүүд

Уг шалгалтанд тавигдах шаардлага, агуулга болон Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1 шалгалттай холбоотой мэдээллийг доорх холбоосоор авна уу.