ОЛОН УЛСЫН ГЕРМАН ХЭЛНИЙ ОЛИМПИАД 2024

ОЛОН УЛСЫН ГЕРМАН ХЭЛНИЙ ОЛИМПИАД 2024 © Goethe-Institut

Олон Улсын Герман хэлний хамгийн том баяр гэдгээрээ олонд танигдсан IDO 2024 онд Гөттингэн хотод болох гэж байна. Өсвөр үеийнхэн хамгийн шилдэг герман хэл суралцагч хэмээх цолны төлөө өрсөлдөхөөс гадна шинжлэх ухааны ногоон хотыг нээж олох адал явдалт аялалд гарах болно.  Дэлхий даяар 50 гаруй орон үндэсний хэмжээнд урьдчилсан шатны олимпиадаар тодруулсан ялагч нараа Гөттингэн хотод 2024 оны 7-р сарын 15-22-ны хооронд болох Олон Улсын Герман Хэлний Олимпиадын эцсийн шатанд бэлтгэж байна. Оролцоно гэдэг нь хамгийн чухал.

Монгол улсад зохион байгуулагдах үндэсний хэмжээний герман хэлний олимпиад

Үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан герман хэлний олимпиад (NDO) эсвэл бусад үндэсний хэмжээний сонгон шалгаруулалтаас А2, В1, В2 түвшний аль нэгэнд шалгарч IDO-гийн эцсийн шатанд оролцох эрх авсан сурагчид.
Оролцогч нь хамгийн багадаа 14 настай, хамгийн ихдээ 17 настай байна. 
Улс бүрээс хоёр сурагч оролцох боломжтой. Ингэхдээ тухайн оролцогчид хоёр өөр түвшинд эсвэл нэг ижил түвшинд байж болно.

Шударга байх үүднээс дараах тохиолдолд оролцох эрх олгохгүй. Үүнд: 

  • Тухайн сурагчийн харилцааны болон эх хэл нь герман буюу эцэг   эхийнх нь аль нэг нь герман эх хэлтэй бол  
  • Герман хэлтэй орнуудад 3 настайгаасаа хойш 6 сараас дээш хугацаагаар тасралтгүй амьдарч байсан сурагчид.
  • Хилийн чанадад байдаг Герман сургуулийн сурагчид
  • Харилцааны болон хичээлийн хэл нь ихэвчлэн герман хэл дээр явагддаг тухайн улсын хувийн сургуулиудын сурагчид
  • 2024 онд Герман улсад хэлний курст хамрагдах тэтгэлэг авсан сурагчид
  • Их сургуульд суралцаад эхэлсэн сурагчид
  • Насанд хүрсэн сурагчид
Худал мэдүүлэг өгсөн оролцогчийн олимпиадад оролцох эрхийг нь цуцлах буюу ялагч болсон, шагналт байранд орсон тохиолдолд тухайн шагналыг хүчингүйд тооцно.


Урьдчилсан шатны сонгон шалгаруулалтаар оролцогчдыг тодруулна.

Герман хэлний үндэсний олимпиад 2024 оны 03-р сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг хариуцагч хүнээс эсвэл герман хэлний багш нараасаа авна уу.

Хатагтай Ганболдын Ариунцэцэг, Монгол дахь Гёте-Институтийн сургалтын албаны дарга
Ariuntsetseg.Ganbold@goethe.de

Хатагтай Бумаахүүгийн Бэрцэцэг, Монгол дахь Гёте-Институтийн ПАШ-төслийн ажилтан​​​​​​​
Bertsetseg.Bumaakhuu@goethe.de

IDO 2022- гийн эргэн харахад – онцлон үйл явдлуудыг нэг дороос

Хамтран зохион байгуулагч нар, ивээн тэтгэгчид

Манай хуудсыг дагаарай