Кино үдэш German Film@Dreamer's Day

"Парис, Техас" © Wim Wenders Stiftung – Argos Film

2022.11.19 Бя

14:00

Тэнгис кино театр

2022.11.19 - Вим Вендерс "Парис, Техас" (1984)

Монгол дахь Гёте-Институт нь Алтан Хальс холбоотой хамтран Тэнгис кино театрт Германы шилдэг кинонуудыг сар болгон онцлон танилцуулж байна.

Трэвис ор сураггүй болоод дөрвөн жил болов. Элсэн цөлийг ганцаараа явганаар туулж Мексикийн хилээр дамжин Америк руу эргэж ирсэн тэрээр дуугаа хурааж, зожиг нэгэн болж хувирчээ. Ах нь түүнийг Лос Анжелес руу авчрах бөгөөд тэнд хүүтэйгээ уулзан итгэлийг нь бага багаар олж авна. Тэд Трэвисийн салсан эхнэр, Хантерын ээж болох Жейнийг хайх эрэлд хамтдаа гарна. Илүү: 

Киноны трейлер:

Буцах