Дирк Ферлманн: … үнэхээр амьсгал давчидмаар!

Цаасан эдлэл сэргээн засварлагчийн хувьд энэ чиглэлийн үл ажиллагаа, төсөлд миний бие ямагт л сэтгэл татагдаж байдаг

Гандан хийдийн номын сан усанд автсаны улмаас гэмтсэн ном судрыг хараад би үнэхээр их харамсаж билээ. Гэсэн хэдий ч ЮНЕСКО болон Гёте институтын зүгээс Гандан хийдтэй хамтран аль болох хурдан арга хэмжээ авах тухай сонсоод маш их баярласан. Ингээд би хатагтай Байэртэй хамтран хохирлыг барагдуулах төсөл боловсрууллаа.

Гэхдээ энэ тийм ч амар ажил биш гэдэг нь тодорхой байлаа. 2012 оны хавар болон намар зохион байгуулсан сургалтын үеэр цаг агаар ч нилээн халуун байв. Тиймээс зориулалтын хамгаалалтын хувцас масктай ажиллах нь үнэхээр амьсгал давчидмаар байлаа.

Гэвч бид сургалтанд оролцогчид болон тус ажилд гар бие оролцсон лам нарын тусламжтайгаар ажлаа маш амжилттай гүйцэтгэж чадлаа.

Өмнөх сургалтанд хамрагдсан оролцогчид маань лам нарт заавар зөвөлгөө өгч тэдэнтэй хэрхэн гар нийлэн ажиллаж байгааг харах надад үнэхээр бахархмаар сайхан байлаа.

Бусад хийдэд ч мөн бидний ажил амжилттай өрнөж байлаа. Жишээ нь Чойжин ламын музейд болсон зөвлөлдөх ярилцлагын үеэр ч бидний заавар зөвөлгөөг тэр дороо л хэрэгжүүлж байв. 2013 онд Үндэсний архивын нэгэн ажилтан миний удирдан явуулсан сургалтын дараа өөрийн бэлдсэн фото зураг сэргээн засварлах тухай зааварыг нэгэн зураг дээр жишээ болгон нийтлүүлсэн байлаа. Энэ бүхнээс л Монголд хийсэн ажил маань үр дүнтэй, амжилттай болжээ гэдгийг мэдэрсэн юм.

Дирк Ферлманн бол цаасан болон арьс, арьсан эдлэлийн бие даасан чөлөөт сэргээн засварлагч бөгөөд Кёльн хотноо ажиллан амьдарч байна. Түүний урлан хатагтай Байэрийн урлантай нэгэн байранд байдаг. Тэрээр 2010 оноос хойш Монголд цаасан эдлэл сэргээн засварлах чиглэлээр тогтмол сургалт семинарууд зохион байгуулж байна.