ПАШ-сургуулиуд ПАШ-Сургуулиуд Эндээс та бүхэн ПАШ-Сургуулиудын тухай ерөнхий мэдээлэл авна уу! Нийслэлийн ерөнхий боловсролын 48-р сургууль Нийслэлийн ерөнхий боловсролын 48-р сургууль нь 2009 оноос хойш ПАШ-хөтөлбөрийн түнш сургууль болсон бөгөөд математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай улсын сургууль юм. Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р сургууль Нийслэлийн ерөнхий боловсролын50-р сургууль нь Монголд ПАШ-хөтөлбөрт хамгийн анх хамрагдсан сургуулиудын нэг бөгөөд математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн, урлагийн төрөлжсөн сургалттай улсын сургууль юм. Монгол-Оросын хамтарсан сургууль Монгол-Оросын хамтарсан сургууль нь монгол хэл, уран зохиол, монголын түүх, газар зүйн хичээлээс бусад хичээлүүд орос хэл дээр явагддаг улсын сургууль юм. Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 19-р сургууль Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 19-р сургууль нь 2009 оноос хойш ПАШ-хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай хувийн сургууль юм.