Дэлгэрэнгүй мэдээллүүд

(-руу) буцах Goethe-Zertifikat C2: GDS

Танд зориулав! Шалгалтын хэсгүүд

Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom нь Унших, Сонсох, Бичих, болон Ярих (ганцаарчилсан ам шалгалт) хэсгүүдээс бүрдэнэ. Шалгалтын явц болон үнэлгээ дэлхий дахинаа нэгдмэл байна.
 
Шалгалтын бичих хэсгийн уран зохиолтой холбоотой даалгаварыг Лүдвиг-Максимилианы их сургуультай хамтран боловсруулсан.
 
Шалгалтын 4 хэсгийг тус бүрээр эсвэл хэсэгчилэн өгөх боломжтой. 4 хэсэг тус бүрт өгөгдсөн сертицикат бүх хэсгийг багтаасан нэг сертификатын адил хүчин төгөлдөр байна.
Шалгалтын Унших, Сонсох болон Ярих хэсгийг шалгалтын төв дээр шалгана. Харин Бичих хэсгийг Гёте-Институтын төвөөс зохион байгуулж шалгана.
 

Хэрэв та 2021 онд өгөх бичгийн шалгалтын 2-р хэсэгт өгөгдсөн 2 ерөнхий сэдвийн аль нэгийг бус уран зохиолтой холбоотой аль нэг сэдвийг сонгох гэж байгаа бол Лүдвиг-Максимилианы их сургуулиас 2021 оны шалгалтанд зориулж нэрлэсэн зохиолуудаас урьдчилан (дор хаяж) нэгийг нь уншиж түүнтэй ажилласан байх шаардлагатай. Шалгалтын үеэр та өгөгдсөн 4 сэдвээс нэгийг сонгоно.

2021 оны Goethe-Zertifikat C2: GDS-д нэрлэгдсэн уран зохиол

Sibylle Berg
Habe ich Dir eigentlich schon erzählt…
Ein Märchen für alle
KiWi Verlag
ISBN 978-3-462-03735-7
€ 7,95 (D)

Arno Geiger
Der alte König in seinem Exil
Roman
dtv Verlag
ISBN 978-3-423-14154-3
€ 9,90 (D) | eBook € 9,99 (D)
Хэрэв та 2022 онд өгөх бичгийн шалгалтын 2-р хэсэгт өгөгдсөн 2 ерөнхий сэдвийн аль нэгийг бус уран зохиолтой холбоотой аль нэг сэдвийг сонгох гэж байгаа бол Лүдвиг-Максимилианы их сургуулиас 2022 оны шалгалтанд зориулж нэрлэсэн зохиолуудаас урьдчилан (дор хаяж) нэгийг нь уншиж түүнтэй ажилласан байх шаардлагатай. Шалгалтын үеэр та өгөгдсөн 4 сэдвээс нэгийг сонгоно.

2022 оны Goethe-Zertifikat C2: GDS-д нэрлэгдсэн уран зохиол

Irmgard Keun
Gilgi – eine von uns
Roman
Ullstein Verlag
ISBN 978-3-548-29149-9
€ 11,00 (D) | eBook € 6,99 (D)
 
Sten Nadolny

Weitlings Sommerfrische
Roman
Piper Verlag
ISBN 978-3-492-30307-1
€ 11,00 (D) | eBook € 10,99 (D)
 

Унших

Та бодит эх бичвэр, сэтгэгдэлүүд, сурвалжлага болон зар уншиж тус бүр харилцан адилгүй даалгаварууд гүйцэтгэх болно. Та энэ бүхэн хийсвэр эсвэл агуулгын болон хэлний хувьд нилээн хүнд төвөгтэй байсан ч төвөггүй ойлгож далд утга санааг гаргаж чаддаг байна.

Хугацаа: 80 минут

Бичих

Та богино реферат хэсэгчилэн өөрчилөн бичиж ерөнхий эсвэл утга зохиолтой холбоотой сэдвээс сонгон бүтэц болон хэл найруулгын хувьд сайн уншигчын захидал эсвэл номын шүүмж бичнэ. Даалгаварт ерөнхий хоёр сэдэв, уран зохиолын жагсаалтаас сонгогдсон тус бүрдээ даалгавар бүхий хоёр ном өгөгдсөн байна. Энэ дөрвөн сэдвээс Та аль нэгийг сонгож даалгавраа гүйцэтгэнэ.

Хугацаа: 80 минут

Сонсох

Та ямар мэдээллийн хэрэгслээс мэдээ сурвалжлага болон энгийн хэмнэлээр яригдаж буй албан бус яриа, мэргэжилтэнүүдийн ярилцлага сонсож тус бүр харилцан адилгүй даалгавар гүйцэтгэнэ.

Хугацаа: ойролцоогоор 35 минут

Ярих

Та даяаршил гэх мэт өргөн хүрээг хамарсан сэдвээр илтэл тавьж тавьсан асуултанд өөрийн үндслэлтэй дэлгэрэнгүй хариулдаг байна. Мөн Та эерэг ба сөрөг талтай ярилцлагад өгөгдсөн сэдвээр ярилцаж өөрийн санаа бодлыг хамгаалан эсрэг сэтгэгдэлд хариу өгч өөрийн байр суурийг харилцан ярилцагчдаа итгүүлэхийг оролдоно.

Хугацаа: ойролцоогоор 15 минут

Тавигдах шаардлага

Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм.
 
Гёте-Институтийн шалгалтууд нь сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд насанд хүрсэн эсэх, мөн ХБНГУ-ын иргэншилтэй байхаас үл хамааран шалгалт өгөх боломжтой.
  • Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom нь 18-аас дээш насныханд илүү тохиромжтой.
  • Goethe-Zertifikat C2: Großes Deutsches Sprachdiplom шалгалтад хамрагдахын тулд Европын холбооны хэлний нэгдсэн стандартад (ЕХНС) заасан зургаа дахь буюу хамгийн дээд шатны C2 түвшний герман хэлний мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай.
  • Энэхүү түвшинг эзэмшихийн тулд – суурь мэдлэг, сургалтад тавигдах шаардлагаас хамааран – 45 минутаар доод тал нь 1000 цагийн хичээлд суусан байх шаардлагатай.