Дэлгэрэнгүй мэдээллүүд
(-руу) буцах Goethe-Zertifikat A2
Шалгалтын хэсгүүд нь огтхон ч хэцүү биш
Goethe-Zertifikat A2 шалгалт унших, сонсох, бичих болон ярих гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
Шалгалтын бүтэц, явц болон үнэлгээ дэлхий дахинаа нэгдмэл байна.
УНШИХ
Та богино хэмжээний сонины эх, и-мэйл, зар эсвэл олон нийтийн газруудад байрлах анхааруулга, заавар, мэдээлэл бүхий самбар зэрэг эх бичвэрүүдийг уншин даалгавар гүйцэтгэнэ.
Хугацаа: ойролцоогоор 30 минут
БИЧИХ
Таны аж амьдралд шууд холбоотой мэдээ, бичвэр бичнэ.
Хугацаа: ойролцоогоор 30 минут
СОНСОХ
Та өдөр тутмын яриа, радиогоор явж буй ярилцлага, мэдэгдэл, зар, утсанд үлдээсэн мэдээлэл эсвэл олон нийтийн газруудад зарлаж буй мэдээлэл зэргийг сонсон даалгаварыг гүйцэтгэнэ.
Хугацаа: ойролцоогоор 30 минут
ЯРИХ
Та асуулт тавьж, өөрийн тухай асуултанд хариулж, амьдралынхаа талаар ярих, ярианы хамтрагчтайгаа ямар нэг зүйлийг хамтдаа хэлэлцэн тохирох эсвэл төлөвлөнө.
Хугацаа: 15 минут
Тавигдах шаардлага
Goethe-Zertifikat A2 нь насанд хүрэгчдэд зориулсан герман хэлний шалгалт юм.Гёте-Институтийн шалгалт нь сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд насанд хүрсэн эсэх, мөн ХБНГУ-ын иргэншилтэй байхаас үл хамааран шалгалт өгөх боломжтой.
- Goethe-Zertifikat A2: Start Deutsch шалгалтыг 16 наснаас эхлэн өгөхийг зөвлөж байна
- Goethe-Zertifikat A2: Start Deutsch шалгалтад хамрагдахын тулд Европын холбооны хэлний нэгдсэн стандартад (ЕХНС) заасан хоёр дахь шатны (А2) түвшний герман хэлний мэдлэгийг эзэмшсэн байх шаардлагатай
- Энэ түвшний мэдлэг эзэмшихэд таны герман хэлний суурь мэдлэг, сургалтын нөхцлөөс шалтгаалан, 45 минутаар 200- 350 цагийн хичээл үзсэн байх шаардлагатай.