Энэ жил мөн Герман хэлний хичээлдээ өндөр амжилт гаргасан, идэвхи зүтгэлтэй Улаанбаатар болон Дархан хотын ФИТ-сургуулийн 8 сурагч Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш санаачлагын хүрээнд Гёте-Институтийн бүрэн тэтгэлэг гардан авлаа. Тэтгэлэгт хамрагдах сурагчдыг Герман хэлний хичээлээс гадна чөлөөт цаг, соёл урлагийн хөтөлбөр хүлээж буй бөгөөд 3 долоо хоногийн хугацаанд Германд байна гэдэгтээ тэд баяртай байна. Олон орны хүүхдүүд ирж оролцдог хүүхэд, өсвөр үеийнхэнд зориулсан хэлний курс нь дэлхий даяар түнш сургуулиудын сурагчдын соёл хоорондын солилцоо, тэднийг холбох гол багаж юм. Эдгээр курсууд нь Герман хэл сурах урам зоригийг нэмэгдүүлж, орон судлалын мэдлэгийг бодитой болгож, соёлын ялгааг илүү ойлгож мэдрүүлдэг юм.