Ингээд ялагчаар...

Ингээд ялагчаар... @ Гёте-Институт
Олон улсын герман хэлний олимпиад (IDO) нь хилийн чанадад буй хүүхэд, залууст герман хэл, шинжлэх ухаан, соёлыг таниулах, сонирхлыг нь төрүүлэх зорилготой. 2008 оноос хойш Гёте-Институт болон Олон Улсын Герман Хэлний Багш нарын холбооноос (IDV)  хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг тус олимпиад Германы өөр өөр хотод болдог. Энэ жилийн олимпиад Фрайбург дахь Гёте-Институтэд болох бөгөөд 70 гаруй орны 14-17 насны 140 орчим герман хэл суралцагч нар оролцохоор болсон нь хамгийн их оролцогчтой олимпиад болж байна.

Фрайбургийн IDO 2018- д оролцогч орнуудад болсон урьдчилсан шалгаруулалтаар хэлний мэдлэгээрээ шалгарсан ялагчид оролцоно.

Олон улсын герман хэлний олимпиадад Монгол улс анх удаа оролцож байгаа бөгөөд 4-р сарын 14-ний өдөр сонгон шалгаруулах шатны А2 түвшний олимпиад нийслэлийн ерөнхий боловсролын 38-р сургуульд амжилттай болж өндөрлөлөө. Нийт 10 сургуулийн 44 сурагч оролцсоноос нийслэлийн ерөнхий боловсролын 1-р сургуулийн сурагч Г. Баясах, Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 19-р сургуулийн сурагч Г. Энхжингоо нар түрүүллээ. Сонгон шалгаруултанд ялалт байгуулсан тэдэнд баяр хүргэхийн сацуу Фрайбургт болох финалын шатанд амжилт хүсье!