Goethe geprüft!

Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш санаачлагын хүрээнд Гёте-Институтийн А1-А2 түвшний Герман хэлний шалгалтуудыг 50-р сургууль, 48-р сургууль, Дарханы 19-р сургууль болон Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль дээр авснаар 2015/2016 оны хичээлийн жилд авах шалгалтын мөчлөг дууслаа. Эдгээр дөрвөн түнш сургууль дээр FIT1, FIT2 болон Гёте-Сертификат В1 шалгалтыг олон сурагчид амжилттай өгсөн бөгөөд энэ амжилтаа Герман хэлний баяр дээр тэмдэглэж, тухайн сургуулийн Герман хэлний ангиуд 2015/2016 оны хичээл жилийн үйл ажиллагаагаа танилцуулж, эцэг эхчүүдийн асуултанд нээлттэй хариуллаа. Энэ хичээлийн жилд Fit in Deutsch 1 (A1) шалгалтын 67 сертификат, Fit in Deutsch 2 (A2) шалгалтын 54, Goethe - Zertifikat B1 шалгалтын 31 сертификатыг сурагчдад гардууллаа.