Хурдан нэвтрэх:

Шууд агуулга руу шилжих (Alt 1) Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Тэмцээн, арга хэмжээ

Сурагчдыг идэвхжүүлэх нь багш нарын хувьд хамгийн чухал – заримдаа хамгийн хэцүү даалгавруудын нэг байдаг. Тиймээс Монгол дахь Гёте-Институт нь танд тус болох зорилгоор сурагчдыг идэвхжүүлж, хөгжилтэй, зугаатай байдлаар герман хэл сурах цуврал соёлын арга хэмжээ болон уралдаан тэмцээнийг санал болгож байна.

Internationale Deutscholympiade (IDO) 2024

IDO 2024 оны 7-р сарын 15-22
ОЛОН УЛСЫН ГЕРМАН ХЭЛНИЙ ОЛИМПИАД 2024

Олон улсын герман хэлний хамгийн том уралдааны эцсийн шат 2024 онд Гөттингэн хотод зохион байгуулагдана. Дэлхий даяар 50 гаруй орон үндэсний хэмжээнд урьдчилсан шатны олимпиад зохион байгуулан үүнд бэлтгэж байна. Оролцоно гэдэг нь хамгийн чухал.

MINT салбар дахь чиний ирээдүй! © Солонгос дахь Гёте-Институт

MINT салбар дахь чиний ирээдүй!

Зүүн Азийн бүсийн ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутан та бүхэн MINT салбарыг сонирхдог, магадгүй эдгээр хичээлүүддээ илүү амжилттай суралцдаг уу? Ирээдүйд бас энэ салбарт ажиллахыг хүсдэг үү? Тэгвэл яг та бүхэнд зориулсан арга хэмжээ болох гэж байна.
 

IDO 2022 © Гёте-Институт

Олон улсын герман хэлний олимпиад 2022

Dabei sein! Хамбургт хамтдаа

Олон Улсын Герман Хэлний Олимпиад нь герман хэлний хамгийн том тэмцээн бөгөөд Гёте-Институт, Олон Улсын Герман Хэлний Багш Нарын Холбоо хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг.

 

ПАШИ (Ойг Ван) Хайди болон Жэ Ён © Солонгос дахь Гёте-Институт

Тогтвортой хөгжил
Ирээдүйн төлөө хамтдаа - 2022!

Цахим орчин дахь олон улсын өсвөр үеийнхний уулзалт - 
2022 оны залуу элч төлөөлөгч нар маань сонгогдлоо!

Jugend kocht!

Тэсрэх мэт амт, амттан, хоолны тулам – энэ уриан дор Гёте-Институт 2021 оны 08-р сарын 16-22-ны хооронд зохион байгуулагдах "Jugend kocht: тогтвортой хоол тэжээл сэдэвт хоолны баяр”-т хүүхэд, залуус та бүхнийг урьж байна.