Герман хэлний баяр

  • Монгол-Оросын хамтарсан сургууль @ПАШ
  • 48-р сургууль @ПАШ
  • 50-р сургууль @ПАШ
  • Дарханы 19-р сургууль @ПАШ
2017/2018 оны хичээлийн жилд ФИТ-ЕБС-иуд болох Дарханы 19-р сургууль, нийслэлийн 50-р сургууль, 48-р сургууль, Монгол-Оросын хамтарсан сургуулийн сурагчид сертификат олгох Goethe-Zertifikat A1: Fit in Deutsch 1, Goethe-Zertifikat A2: Fit in Deutsch, Goethe-Zertifikat B1 шалгалтуудыг өглөө.

“Ерөнхий боловсролын сургууль: Ирээдүйн түнш” санаачлагын хүрээнд Гёте-Институт нь 3 долоо хоногийн хэлний курсын тэтгэлэгийг 8 сурагчид олгодог юм. Энэ сургалтаар сурагчдад соёл хооронд туршлага солилцож, герман хэлний мэдлэгээ гүнзгийрүүлж, ирээдүйд чиглэсэн сургалтын платтформд суралцах боломж олгоно. Тус сургалтанд оролцсон хүүхдүүд хожим нь олон улсад ажиллаж болох юм байна гэсэн төсөөлөлтэй болсноо ирснийхээ дараа илэрхийлсэн нь бий. ФИТ-сургуулиас тус бүр 2 сурагч тус тэтгэлгийг авах боломжтой. Дарханы 19-р  сургуулийн сурагч А. Хонгорзул, М. Мишээлт, 48-р сургуулийн М. Номин, С. Ананджис, Монгол-Оросын хамтарсан сургуулийн Т. Амина, А. Тайван болон 50-р сургуулийн Ц. Самад, З. Хашдулам нар энэ жилийн тэтгэлгийг авахаар боллоо.

Үүнээс гадна дээрх сургуулиудын герман хэлний багш нар Герман улсад заах арга зүйн мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдана.
Герман хэлний баярын хөтөлбөрт тэтгэлэг, сертификат гардуулах ёслолоос гадна бүжиг, герман дуу, шүлэг зэрэг урлагийн номер багтсан байв.