Ирээдүйн төлөө хамтдаа 2021

Ирээдүйн төлөө хамтдаа 2021 болж өндөрлөлөө

"Өлсгөлөнг зогсоох" болон "Эрүүл мэндийг дэмжих"

Gemeinsam für die Zukunft 2021 - Macht mit! ©Goethe-Institut Korea “Ирээдүйн төлөө хамтдаа” төслийн хүрээнд Солонгос дахь Гёте-Институт Зүүн Азийн бүсийн бусад Гёте-Институтүүдтэй хамтран сурагчдын дунд тогтвортой хөгжлийн сэдвээр хоёр дахь удаагаа уралдаан зарласан билээ. Зүүн Азийн бүсийн хүүхэд, өсвөр үеийнхнийг өөрийн эргэн тойрон дахь тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулан тэднийг идэвхтэй болгох нь тус уралдааны гол зорилго байсан юм.

Энэ жилийн үндсэн сэдвүүд: НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд болох №2 “өлсгөлөнг зогсоох” болон №3 “эрүүл мэндийг дэмжих”



2021 оны Зүүн Азийн бүсийн залуу элч төлөөлөгчид сонгогдлоо!

Энэ жил Зүүн Азийн орнуудаас нийт 50 төслийн санал ирснээс мэргэжлийн шүүгчид 19 төслийг дараагийн шатанд сонгон шалгарууллаа. Шалгарсан төслийн багууд “Ирээдүйн төлөө хамтдаа” тогтвортой хөгжлийн уралдааны хүрээнд 2021 онд өөрсдийн төслөө цаашид хөгжүүлж хэрэгжүүлcэн юм. Багуудыг ХБНГУ болон Швед улсын дасгалжуулагч нар удирдаж ажилласан бөгөөд 2021 оны 09-р сарын 04 болон 05-ны өдрүүдэд болсон Олон улсын залуу элч төлөөлөгчдийн хоёрдугаар бага хуралд төслөө танилцуулсан юм. Ирээдүйн төлөө хамтдаа Ирээдүйн төлөө хамтдаа | © Солонгос дахь Гёте-Институт
Бага хурлын үеэр багууд зөвхөн төслөө танилцуулснаас гадна олон сонирхолтой зочидтой танилцаж, мэдээний шоу хөтөлбөрөөр хөгжилтэйгөөр интерактив хэлбэрээр ажилласан юм.
Энэ жил бага хурлаар бидэнд германы адал явдал хайгч ихэр ах дүүс Паул болон Хансен Хөпнер нартай танилцах завшаан гарсан ба ирэх жил ч мөн адил оролцогчид сонирхолтой алдартнуудтай уулзах болно

Дараах төслийн багуудад ялагч болсонд нь баяр хүргэе:
Төслүүд
1-р байр: Цар тахлын үеийн нүдэнд үл үзэгдэх өлсгөлөн (Тайвань)
2-р байр: Ногоон ногооны нунтаг (Монгол)
3-р байр: Хүнс тэжээлийн дутагдлын тархалт (Монгол)
4-р байр: Huwei – Босоо био цэцэрлэг (Тайвань)
5-р байр: Дүрвэгчдийн асуудлыг шийдэх, түүнд ухамсартайгаар хандах хандлагыг сайжруулах (Өмнөд Солонгос)
  • Ирээдүйн төлөө хамтдаа төслийн мод © Солонгос дахь Гёте-Институт
  • Zoom уулзалт 2021 © Солонгос дахь Гёте-Институт
  • Спорт! © Солонгос дахь Гёте-Институт
  • Цаг агаар! © Солонгос дахь Гёте-Институт