Хурдан нэвтрэх:
Шууд агуулга руу шилжих (Alt 1)Шууд хоёр дахь түвшний цэс рүү шилжих (Alt 3)Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)
 Grüne Weihnachten - Адвентын хуанли 2019© Carolin Eitel, Goethe-Institut

АДВЕНТЫН ХУАНЛИ 2019

Жил бүр айлчлан ирдэг адвент хаалга тогшиж байна. Энэ нь Гёте-Институтийн адвентийн хуанли бэлэн болжээ гэсэн үг!
 
Энэ жил бид Саша болон түүний нохой Кашаг дагалдана. Тэд зул сарын баяр болохоос өмнө жигнэмэг бэлтгэн, баярын гоёл чимэглэл хийх зэргээр байгаль орчинд ээлтэй байхыг эрмэлзэх бөгөөд адвентын үеэр ч “Ирээдүйн төлөөх Баасан гараг” жагсаалд оролцоно.
 
Хаалга болгоны ард Гёте-Институтийн гайхалтай бэлэг нуугдаж байгаа! Танд инээд хөөр авчирч, эргэцүүлэн бодоход хүргэх, эсвэл өдөр тутмын амьдралыг илүү ногоон байлгах хуанлигаа өдөр бүр нээгээрэй. Түүнээс гадна нийт оролцогчид манай гол шагнал болох 695 евроны үнэ бүхий герман хэлний ганцаарчилсан онлайн сургалтад хамрагдах сугалаанд оролцох болно. Тиймээс та үзээд алдаарай!
 
Яаж азтан болох вэ гэвэл манай вэб хуудас дээр өдөр бүр нийтлэгдэх зул сарын хуанлийн асуултад хариулан сэтгэгдэл үлдээх юм. Та цагийг зугаатай өнгөрүүлээрэй! 

​Миний нэрийг Саша гэдэг

Би өнгөрсөн жил Герман улсад хүүхэд асрагчаар ирж эндхийн зул сарын баярыг анх удаа зочин айлынхантайгаа тэмдэглэн өнгөрүүлсэн. Украйнд бид зул сарын баярыг арай өөрөөр тэмдэглэдэг тул миний хувьд олон зүйл шинэ байлаа. Германд тэмдэглэдэг зул сарын баяраас суралцах зүйлс их байсан нь надад тун зугаатай байв. Би Германы их сургуульд суралцаж байгаа тул цаашдаа эндээ амьдрах болно. Олон найз нөхөдтэй болж шинэ ажилд орсон. Би бас Каша гэдэг нэг нохойтой. Украйнаар “каша” гэдэг нь хүүхдийн будаа гэсэн утгатай. Энэ үгийг хүүхдүүд “ээж, аав” гэсэн үгийн дараа сурдаг болохоор хамгийн чухал үгсийн нэг юм. Ээж, аав хоёр бас Каша маань алхам бүрт минь хажууд байж зул сарын бэлтгэл ажилд туслах болно. Зул сар бол хайр, ухаарлын баяр билээ. Миний хувьд энэ нь юу гэсэн үг болохыг би та бүхэнтэй хуваалцмаар байна. Ухаарал гэдэг өөртөө болон хүрээлэн буй орчиндоо анхаарал тавина гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд Герман оронтой илүү сайн танилцсан тул би та бүхэнтэй ногоон зул сарын баярыг тэмдэглэх гэж байгаадаа би баяртай байна.

Never miss a door!

Receive a daily reminder (in German) to open advent calendar doors. 

EITHER - OR: TEST YOUR ECO TYPE

What eco type are you?
Our quiz is played against the clock. Repeat the quiz to improve your result.

Junge Frau am Laptop Foto (Ausschnitt): © Getty Images

Deutsch Online Individual

Learn German whenever and wherever you like from level A1-B2. With Deutsch Online Individual, our general online language course.