Хурдан нэвтрэх:
Шууд агуулга руу шилжих (Alt 1)Шууд хоёр дахь түвшний цэс рүү шилжих (Alt 3)Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Адвентын хуанли
12 сарын 11

Баяр болоход цөөхөн хоног үлджээ! Арай гэж зул сарын ил захидал хийх цагтай боллоо. Би жил болгон баярын ил захидлаа өөрийн гараар хийдэг. Энэ удаад сүүлд нүүж суухад шүүгээнд үлдэж хоцорсон өнгөний картыг ашиглан гацуур мод, од, модны чимэглэл зэргийг хайчилж хийнэ. Өнгө бүр бүдгээс тод хүртэл байгаа болохоор өнгө будаг алагласан гайхалтай сайхан болно доо. Би өөрийн дуртай ногоон өнгөнөөсөө эхлэх боловч өнгө, хэлбэр дүрсийг хоршуулж чадвал бүгдээрээ л гоё. Ил захидал бэлэглэх хүндээ зориулан бид хоёрыг юу холбодгийг харуулсан жижигхэн комик зургийг ар тал дээр нь зурна. Каша картуудыг маань зуугаад явахаас сэргийлж байхгүй бол дахиад эхнээс нь хийх ажил гарна... 
 
Та нар (зул сарын) ил захидлаа яаж хийдэг вэ?Та энэ хуудас дээр өөрийн сэтгэгдлээ (аль болох германаар) үлдээж өнөөдрийн азтан болох боломжтой! Зул сарын баяр хүртэл сэтгэгдлээ бичиж үлдээсэн оролцогчид сугалаанд оролцох бөгөөд нэгэн азтан герман хэлний ганцаарчилсан онлайн сургалтын эзэн болно. Тус сугалаанд оролцсоноор та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнийг доорх холбоосоор үзнэ үү. Та баярын өдрүүдээ аз жаргалаар дүүрэн угтаарай!

СЭТГЭГДЭЛ
Адвентын хуанлийн өөр хаалгыг нээх