Хурдан нэвтрэх:
Шууд агуулга руу шилжих (Alt 1)Шууд хоёр дахь түвшний цэс рүү шилжих (Alt 3)Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Адвентын хуанли
12 сарын 12

Саша намайг хаашаа авч явах нь энэ вэ? Бүх юм сайхан үнэртэж, жингэнэн дуугарч, гэрэлтэж байх юм. Хөл үймээн бужигнаж, хүмүүс гүйлдэцгээж байна. Энд ч хөл, тэнд ч хөл, дахиад бөөн хөл... Тэнд нохой байх чинь! Найз уу? Эсвэл дайсан уу? Эзэн шиг минь үнэртэж байх чинь! Саша! Саша, чи хаана байна? Түүний үнэр үнэртэж байна, энэ замаар яваад, бас энүүгээр, тэгээд ... зайдас. Нэг гартаа зайдас барьжээ. Нөгөө гараараа хүүхэдтэй хөтөлжээ. Хүүхдийн гарт байгаа...хэрэв би ганц долоовол, чи ч бас - Хүүе! Хэрэв чи намайг илмээр байвал, би бас... Гэнэт эцэг эх. Том хүн! Жаахан архираад би сэм алга болно. Саша! Энэ үнэр гарч байгаа зүйл... одоо минийх шүү. Энд. Каша. Байсан. Самардаад, зүүн тийш, баруун тийш харлаа. Агаар цэвэр байна. Харин Саша ойр хавьд байхгүй байна. Газар хүйтэн бас нойтон бүх зүйл чанга дуугарах юм. Хэн ч намайг харахгүй, хэн ч намайг сонсохгүй. Саша!? Энд малын хашаа, сүрэл, амьтдын дулаан үнэртэж байна. Би их ядарсан юм чинь, энд нэг жаахан, ердөө жаахан хэвтье байз...
 
Каша хаана төөрснийг та нар таачихсан уу? Та энэ хуудас дээр өөрийн сэтгэгдлээ (аль болох германаар) үлдээж өнөөдрийн азтан болох боломжтой! Зул сарын баяр хүртэл сэтгэгдлээ бичиж үлдээсэн оролцогчид сугалаанд оролцох бөгөөд нэгэн азтан герман хэлний ганцаарчилсан онлайн сургалтын эзэн болно. Тус сугалаанд оролцсоноор та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнийг доорх холбоосоор үзнэ үү. Та баярын өдрүүдээ аз жаргалаар дүүрэн угтаарай!

СЭТГЭГДЭЛ
Адвентын хуанлийн өөр хаалгыг нээх