Хурдан нэвтрэх:
Шууд агуулга руу шилжих (Alt 1)Шууд хоёр дахь түвшний цэс рүү шилжих (Alt 3)Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Адвентын хуанли
12 сарын 14

Болох ёстой зүйл болдгоороо болж би ханиад хүрчээ. Каша ч гэсэн ядарсан бололтой байнга надтай хамт орон дээр хэвтэж байна. Хэдий өөрийн хүслээр амраагүй боловч муугүй юм гээч. Ингэж байж л тайлбар тавилгүйгээр зул сарын хөл үймээнээс хором завсарлаж байна. Би шинэхэн цагаан гаа, нимбэг, тусгай орц болох гоньдтой цай их ууж байгаа. Өнгөрсөн зун би галын өрөөндөө гоньд өлгөж хатаасан юм. Түүнээс Адриат, Провансын үнэр үнэртэх шиг... дүн өвлөөр би өөр газрын тухай мөрөөддөг. Онлайнаар зээлж авсан кино, сонсдог ном намайг илбэдэж, өөр газарт аваачих мэт. Ингэж сайхан амралгүй нэлээн удсан байна шүү. 

Хэрэв та нар ханиад хүрч, орондоо хэвтэж байгаа бол олон гайхалтай кино, сонсдог болон энгийн номыг эндээс сонирхоорой. Мэдээж өвдөөгүй ч гэсэн үзэж болно шүү! 

Та нар надад өөр юу гэж зөвлөх вэ? Хамрын ханиад хүрэхэд юу та нарт тус болдог вэ? Та энэ хуудас дээр өөрийн сэтгэгдлээ (аль болох германаар) үлдээж өнөөдрийн азтан болох боломжтой! Зул сарын баяр хүртэл сэтгэгдлээ бичиж үлдээсэн оролцогчид сугалаанд оролцох бөгөөд нэгэн азтан герман хэлний ганцаарчилсан онлайн сургалтын эзэн болно. Тус сугалаанд оролцсоноор та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнийг доорх холбоосоор үзнэ үү. Та баярын өдрүүдээ аз жаргалаар дүүрэн угтаарай!

СЭТГЭГДЭЛ
Адвентын хуанлийн өөр хаалгыг нээх