Хурдан нэвтрэх:
Шууд агуулга руу шилжих (Alt 1)Шууд хоёр дахь түвшний цэс рүү шилжих (Alt 3)Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Адвентын хуанли
12 сарын 16

Оройн цагаар би Кашатайгаа хотоор зугаалан, гудамж талбай болон байшингуудыг чимэглэсэн зул сарын гэрэлтүүлэг, баярын чимэглэлийг ажих дуртай. Энэ үед надад баярын уур амьсгал, тав тух, ер нь зул сар өөрөө мэдрэгдэх шиг болдог. Би харин гэртээ олон гэрэлтүүлэг тавихаас татгалздаг. Учир нь тог, мөнгө дэмий урсана гэсэн үг. Тэгсэн мөртлөө их хурдан эвдэрчихнэ. LED гэрэл хэдийгээр эрчим хүчинд хэмнэлттэй боловч гэрэл нэг бүрийг солиход хэцүү байдаг. Цөөн байх тусмаа илүү гэж би боддог. Тиймээс цөөн хэдхэн гэрлээр маш сайхан уур амьсгалыг бүрдүүлж чадсан хүмүүсийг харахад надад тун сайхан санагддаг. Ийнхүү орчны гэрлийн бохирдлыг бууруулах нь хөрш айлууд төдийгүй ан амьтад ч тустай. Каша бид хоёр ингэснээр хамтдаа орчин тойрныг ажиглан харж, гайхшрах боломжтой болно.

Та нар зул сарын баяраар гэрээ яаж чимэглэдэг вэ?

Та энэ хуудас дээр өөрийн сэтгэгдлээ (аль болох германаар) үлдээж өнөөдрийн азтан болох боломжтой! Зул сарын баяр хүртэл сэтгэгдлээ бичиж үлдээсэн оролцогчид сугалаанд оролцох бөгөөд нэгэн азтан герман хэлний ганцаарчилсан онлайн сургалтын эзэн болно. Тус сугалаанд оролцсоноор та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнийг доорх холбоосоор үзнэ үү. Та баярын өдрүүдээ аз жаргалаар дүүрэн угтаарай!

СЭТГЭГДЭЛ
Адвентын хуанлийн өөр хаалгыг нээх