Хурдан нэвтрэх:
Шууд агуулга руу шилжих (Alt 1)Шууд хоёр дахь түвшний цэс рүү шилжих (Alt 3)Шууд үндсэн цэс рүү шилжих (Alt 2)

Адвентын хуанли
12 сарын 23

Зул сарын баяраар хамгийн сүүлчийн удаа дэлгүүр орох л үлдлээ! Би зул сарын баярыг хүүхэд асрагч хийж байсан айлдаа өнгөрүүлнэ. Украйнд зул сарын баярыг хожуу тэмдэглэдэг тул Германд баяр өнгөрсний дараа гэр лүүгээ харина. Миний хувьд энэ жил зул сарын баярыг хоёр удаа тэмдэглэнэ гэсэн үг! Зочин айлдаа бид раклет хийж иддэг. Ингэснээр хүн бүр юу хүссэнээ зохиож идэж болно. Ямар амтанд дуртай, юу хүсэж байгаа гээд л хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцнэ. Хэрүүл маргаан ч нэгээр багасна. Мах идмээр байгаа бол махтай хоол, ногоон буюу цагаан хоолтнууд хүссэнээ идэж болно. Түүнээс гадна зул сарын эхний өдөр үлдсэнээ дараа өдөр нь ийм аргаар дуусгаж болно. Ялангуяа зул сарын баяраар хоол хаях зохимжгүй гэж би боддог. Би кутья хэмээх улаан буудай, зөгийн бал, самар, намуу цэцгийн үр үзмээр бэлтгэсэн амттан хийсэн. Үүнийг Украйнд зул сарын баяраар буюу 1 сарын 6-нд жил бүр хийдэг юм. Хэдийгээр Германд амьдрах таатай байгаа ч украйн соёл, гэр бүлдээ анхаарч байх хэрэгтэй. Тиймээс зул сарын баяр миний хувьд өөр өөр хүмүүс болон ёс заншлыг холбож шинэ зүйлийг бий болгон тэмдэглэн өнгөрүүлэх юм. Каша тун их догдолж хөл нь газар хүрэхгүй хөөрчээ. Чухал өдөр эхлэхээс өмнө амласан ёсоороо удаан гэгч нь нохойтогоо зугаалах цаг иржээ...
                                                                                                                                      
Та нарт зул сарын баяр эсвэл өвлөөр гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө хийдэг онцгой заншил байдаг уу?

Та энэ хуудас дээр өөрийн сэтгэгдлээ (аль болох германаар) үлдээж өнөөдрийн азтан болох боломжтой! Зул сарын баяр хүртэл сэтгэгдлээ бичиж үлдээсэн оролцогчид сугалаанд оролцох бөгөөд нэгэн азтан герман хэлний ганцаарчилсан онлайн сургалтын эзэн болно. Тус сугалаанд оролцсоноор та дараах нөхцөлийг хүлээн зөвшөөрөх бөгөөд үүнийг доорх холбоосоор үзнэ үү. Та баярын өдрүүдээ аз жаргалаар дүүрэн угтаарай!

СЭТГЭГДЭЛ
Адвентын хуанлийн өөр хаалгыг нээх